Д.Трамп, И.Маск нарын ярилцлагад техникийн асуудал тулгарчээ
8 сарын 13. 11:391

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамптай хийх Америкийн тэрбумтан Илон Маскийн ярилцлагад техникийн томоохон асуудал тулгарчээ.

И.Маскийн нийгмийн сүлжээний X платформын /хуучнаар Твиттер/ олон мянган хэрэглэгч ярилцлагын шууд дамжуулалтыг үзэх боломжгүй байна гэж гомдол мэдүүлсэн байна. Харин И.Маск уг явдалд Х-ийн эсрэг хийсэн “том хэмжээний” кибер халдлагыг буруутгажээ.

Өнөөдөр Д.Трамп сүүлийн нэг жил орчмын хугацаанд анх удаагаа X сүлжээнд эргэн ирж, сонгуулийн сурталчилгааны хэд хэдэн дүрс бичлэгээ олон нийттэй хуваалцсан байна. Дэлхийн тэргүүн баян И.Маск ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Бүгд найрамдах намын хандив цуглуулах ажилд оролцсоор иржээ.

Д.Трампын өрсөлдөгч Камала Харрис олон нийтийн дэмжлэгийг авч буй талаар Америкийн хэвлэлүүдээр мэдээлж буй үед энэхүү ярилцлагыг хийж байна. Жо Байден ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарснаас хойш К.Харрис дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Тим Уолзын хамтаар сонгуулийн кампанит ажлын хэд хэдэн томоохон цуглаан хийжээ.

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11 дүгээр сарын 5-ны өдөр болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа тул нэр дэвшигчид өөрсдийн сурталчилгаагаа онцгой болгох боломжийг эрэлхийлж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
139.5.219.161
   /
8 сарын 13. 23:19

Яасан ч өчүүхэн юм бэ дээ, том гүрний том улс төрчид шударга өрсөлдөж чаддаггүй юм байх даа.Үхтэлээ айгаад байгаа юм уу???

Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18