Хямралд өртөөд буй Volkswagen компани цомхотгол хийхгүй гэдгээ мэдэгдэв
9 сарын 11. 8:410

Санхүүгийн хүндрэлийн улмаас үйлдвэрүүдээ хааж, ажиллах хүчээ цомхотгох болсноо зарлаад удаагүй Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen компани цомхотгол хийхгүй гэдгээ мэдэгдлээ.

Volkswagen компанийн гүйцэтгэх захирал Оливер Блюм энэхүү шийдвэртэйгээ холбоотойгоор орон нутгийн цагаар 8-ны өдөр Германы Bild am Sonntag хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Өвөө нь Volkswagen-д ажиллаж байсан ажилчид ч байгаа. Тэдний ач, зээ нар ч бас энд ажиллаж байгаасай гэж хүсэж байна" гэжээ.

Тэрээр үргэлжлүүлэн бидний зардлаа бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ төдийлөн үр дүнгүй байгаа бөгөөд зардлаа танах нэмэлт арга хэмжээ авах талаар төлөвлөж байна гэв.

Нэмж дурдахад тус компани санхүү хариуцсан захирлаа сольж байгаагаа зарласнаас гадна Golf, Tiguan, Toureg зэрэг гол загваруудынхаа үнийг 2500 еврогоор нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн томоохон шийдвэр гаргасан талаараа цохон тэмдэглэсэн байна.

Өнгөрөгч 2-ны өдөр тус компани Герман дахь үйлдвэрийнхээ тоог хамгийн багадаа хоёроор цөөлж, 1994 оноос хойш мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдлын гэрээг хүчингүй болгоно хэмээн мэдэгдэж байсан билээ. Удирдлагын төлөвлөгөөнд 2026 он гэхэд 10 тэрбум евро гэж тогтоосон зардлыг бууруулах зорилтыг 4 тэрбумаас 5 тэрбум еврогоор нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Үүнтэй холбоотойгоор улс төрийн хүрээнээс тусламж үзүүлэх санал хэд хэд гарсан байна. Тодруулбал Холбооны засгийн газрын зүгээс аж ахуй нэгж, байгууллагуудын худалдаж авсан цахилгаан тээврийн хэрэгслийн зарим татаасыг сэргээх шийдвэр гаргасан. Түүнчлэн Социал демократ нам үйлдвэрлэлийн зардлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор аж үйлдвэрийн газруудын цахилгааны тарифыг бууруулах юм уу долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болж цомхотгол хийхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж санал оруулсан байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Европын холбооны авч хэрэгжүүлж буй цахилгаан автомашинд шилжиж, дотоод шаталтат хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг зохицуулах бодлого нь Volkswagen-ийг хямралд хүргэсэн ба 2035 он гэхэд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг хориглох төлөвлөгөөгөө цуцлахыг мэргэжилтнүүд шаардсан талаар дурдав.

Бизнесийг дэмжигч Чөлөөт Ардчилсан Намын бүлгийн дарга Кристиан Дуэр хэлэхдээ, "Европын холбооны үндэслэлгүй бодлого нь автомашин үйлдвэрлэгчдийг хямрал руу түлхэж буй гол шалтгаан болж байна. Европын холбооны бодлого хүнд суртлыг л өдүүлснээс бус нүүрсхүчлийн хийг 1 граммаар ч бууруулж чадаагүй” хэмээн шүүмжилжээ.

Гэсэн хэдий ч Европын холбооны дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн комиссар Тьерри Бретон 9-ний өдөр Германы бизнесийн сэтгүүл Handelsblatt-т өгсөн ярилцлагадаа "Уур амьсгалын зорилт, өрсөлдөх чадварыг тэнцвэржүүлэх нь чухал" гээд Европын автомашин үйлдвэрлэгчид хэрэглэгчдэд цахилгаан тээврийн хэрэгслийн давуу талыг хангалттай сайн ойлгуулж чадахгүй байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47