Байден, Трамп нарын мэтгэлцээний тов гарчээ
5 сарын 16. 13:130

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Бүгд найрамдах намаас /БНН/ түүнтэй өрсөлдөх гэж буй Дональд Трамп нар зургаадугаар сарын 27 ба есдүгээр сарын 10-ны өдрүүдэд хоёр удаа мэтгэлцээн хийхээр лхагва гарагт тохиролцжээ.

“Чиний хэлсэн ёсоор хаана ч, хэзээ ч, ямар ч газарт мэтгэлцэх боломжтой” гэж Ж.Байден олон нийтийн сүлжээндээ бичсэн байна.

Харин Д.Трамп хэлэхдээ "Ж.Байден бол надтай нүүр тулж байсан хүмүүсийн дотроос хамгийн муу мэтгэлцэгч” гэжээ. Тэрбээр олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа, би 6, 9 дүгээр сард Жотой мэтгэлцэхэд бэлэн байна” гэж бичжээ.

CNN телевизийн мэдээлснээр, эхний мэтгэлцээнийг тус телевизийн Атланта хот дахь студид үзэгчгүйгээр явуулах бөгөөд Жэйк Таппер, Дана Баш нар хөтлөх ажээ. Жоржиа бол 11 дүгээр сард болох сонгуулийн үеэр ширүүн өрсөлдөөн өрнөх төлөвтэй байгаа муж улсуудын нэг юм.

Нэр дэвшигчид мөн есдүгээр сарын 10-нд хоёр дахь мэтгэлцээнийг зохион байгуулах ABC телевизийн урилгыг хүлээн авчээ. Түүнчлэн БНН-ын их хурлын дараа буюу долоодугаар сард дэд ерөнхийлөгчийн суудлын төлөөх тусдаа мэтгэлцээн явуулахыг санал болгоод байгаа ажээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй Роберт Кеннеди зургаадугаар сарын 20-ноос өмнө CNN-ийн мэтгэлцээнд оролцох шалгуурыг хангаж чадна гэдгээ X хуудсандаа бичжээ. Тэрбээр мэтгэлцээнд оролцож эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50