Харристай дахин мэтгэлцэхгүй гэдгээ Трамп мэдэгджээ
9 сарын 13. 11:220

Дэд Ерөнхийлөгч Камала Харристай дахин мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.

“Гурав дахь мэтгэлцээн болохгүй!” гэж Д.Трамп “Truth Social” олон нийтийн сүлжээндээ бичсэн байна. Ингэхдээ зургаадугаар сард Ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн анхны мэтгэлцээн, мягмар гарагт К.Харристай хийсэн хоёр дахь мэтгэлцээнийхээ талаар дурджээ.

Филадельфи хотноо болсон ABC телевизийн мэтгэлцээнд хоёр нэр дэвшигч халз мэтгэлцсэний дараа К.Харрисын сонгуулийн штабын зүгээс дахин мэтгэлцээн хийхийг уриалсан юм. Пүрэв гарагт Шарлотт хотод болсон сонгуулийн кампанит ажлын үеэр К.Харрис уриалгаа дахин гаргажээ.

Харин Д.Трамп дахин мэтгэлцээн болох эсэх тухай таамаглалд өчигдөр цэг тавьж, К.Харрис “сүүлчийн дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаандаа хийх ёстой зүйлдээ анхаарал хандуулах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Үүний дараа К.Харрисын штабынхан мэдэгдэхдээ, дахин мэтгэлцэхгүй гэсэн Д.Трампын мэдэгдлийг хүлээж авахгүй гэв. “Тэрбээр өдөр бүр байр сууриа өөрчилдөг, тиймээс дахин мэтгэлцээн болно гэж би таамаглаж байна” хэмээн К.Харрисын ахлах зөвлөх хэлжээ.

Филадельфид болсон мэтгэлцээний дараа Д.Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө өөрийгөө хамгаалж, ABC-ийн хөтлөгчдийг “маш шударга бус” байсан гэж мэдэгдсэн байна. Маргааш нь Д.Трамп мэтгэлцээнд “ялсан” хэмээн үргэлжлүүлэн мэдэгдэж, дахин мэтгэлцэх эсэхээ тодорхой хэлж чадахгүй байна гэжээ.

“Бокс эсвэл холимог тулаанд нокаутаар унасан дараа тулаанч босож ирээд “Би дахин тулалдахыг шаардаж байна!” гэж хашгирдаг. Тэгэхээр мэтгэлцээн ч мөн ялгаагүй. Өчигдөр орой тэрбээр айхтар ялагдсан. Санал асуулга бүр бид ялсныг харуулж байна” гэж Д.Трамп лхагва гарагт “Truth Social” хуудсандаа бичжээ.

Харин CNN телевизийн мэдээлснээр, пүрэв гаргийн өглөөний байдлаар мэтгэлцээний талаарх томоохон санал асуулга бүрд К.Харрис ялсан нь тогтоогдсон байна. Үүнд “CNN/SSRS” санал асуулгын дүн багтсан бөгөөд сонгогчид К.Харрис Д.Трампаас илүү байсан гэдэгтэй санал нийлжээ.

Д.Трамп, К.Харрис нарын хамтран нэр дэвшигчид болох Охайо муж улсын сенатч Ж.Д.Вэнс, Миннесота муж улсын захирагч Тим Уолз нар ирэх 10 дугаар сарын 1-нд CBS телевизээр халз мэтгэлцэх юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16