Эрдэмтэд дэлхийн гүн рүү өрөмдсөөр мантийг тогшжээ
8 сарын 14. 12:320

Эх дэлхийн геологийг ойлгоё гэвэл мантийн давхаргыг эхлээд ойлгох хэрэгтэй. Дэлхийн хатуу, чулуун гадаргыг хайлмаг гадна цөмөөс тусгаарлан оршдог мантийн давхарга дэлхийн нийт массын 70 хувийг, эзлэхүүний 84 хувийг бүрдүүлдэг. Гэвч хэдий дэлхийн бүтцэд ийм чухал нөлөөтэйг нь мэдсэн ч эрдэмтэд одоог болтол энэ чухал давхаргаас дээж аван шинжилж үзээгүй байсан юм.

Мэдээж мантиас дээж авна гэдэг тун бэрх ажил. Дэлхийн гадарга буюу царцдас өөрөө 14-19км зузаан байдаг. Аз болж гэхдээ дэлхийн зарим хэсэгт царцдас маш нимгэн, эсвэл шууд мантид хүргэх завсар бүхий ангалууд бий.

Тэгвэл 2023 оны тавдугаар сард олон улсын далай судлалын хөтөлбөрийн гишүүд дээр дурдсан шиг ангал бүхий Атлантын нурууны Атлантис Массиф уулын ойролцоо 1268 метр гүн өрөмдөж судалсан талаар өнгөрсөн долоо хоногт шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

Эрдэмтдийн багийнхны мэдээлснээр тус өрөмдлөгийн зорилго анх ердөө 200м байсан ч ажил төлөвлөснөөс гурав дахин хурдтай үргэлжилж байсан тул өмнө хэний ч өрөмдөж үзээгүй гүнд өрөмдөн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна.

Гэвч дээжийг бүрэн судалж дуусаагүй байгаа гэнэ. Энэ судалгааны үр дүнд хүн төрөлхтөн эх дэлхийнхээ газарзүйн тухай урьд өмнө байгаагүй зузаан мэдлэгтэй болох юм.

Эх сурвалж: Popular Mechanics

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04