“Crew Dragon” хөлгийг хөөргөхөө хойшлуулжээ
9 сарын 11. 10:410

Америкийн “SpaceX” компани “Polaris Dawn” арилжааны хөтөлбөрийн хүрээнд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийг “Crew Dragon” хөлгөөр сансарт илгээх нислэгийг цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас хойшлууллаа.

Уг хөлгийг Жон Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс (Флорида муж улс) орон нутгийн цагаар 03:00 цагт “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөхөөр товлосон байв.

"Polaris Dawn" хөтөлбөрийн хүрээнд тус хөлгийн багийнхныг дэлхийн нам тойрог замд илгээж, түүхэнд анх удаа сансрын нисгэгч биш хүн задгай сансарт гарах ёстой байжээ. Багийн бүрэлдэхүүнд тэрбумтан Жаред Айзекман, нисгэгч, АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан дэд хурандаа Скотт Потит, инженерүүд болох Сара Жиллис, Анна Менон нар багтжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38