“Crew Dragon” хөлөг тойрог замын хамгийн өндөр цэгт хүрчээ
9 сарын 12. 11:520

Арилжааны “Polaris Dawn” хөтөлбөрийн хүрээнд лхагва гарагт хөөргөсөн “Crew Dragon” сансрын хөлөг 1 400.7 км-ийн өндөрт гарснаар дээд амжилт тогтоосон тухай “SpaceX” компани мэдээлэв.

Хөтөлбөрийн багийнхан дэлхий орчмын тойрог замд хийх туршилтуудыг хэдийнэ эхлүүлсэн гэж тус компани өчигдөр мэдээлжээ. Энэ удаагийн нислэгийн гол зорилгуудын нэг бол сансрын нисгэгч бус хүн задгай сансарт гарах явдал юм. Тодруулбал, тэрбумтан Жаред Айзекман, инженер Сара Жилис нар нислэгийн гурав дахь өдөр буюу өнөөдөр задгай сансарт гарна.

Сансрын нисгэгч бус дөрвөн хүнээс бүрдсэн баг бүхий “Crew Dragon” хөлгийг мягмар гарагт орон нутгийн цагаар 05:24 цагт Флорида муж улс дахь Жон Кеннедигийн нэрэмжит Сансрын төвийн сансрын хөлгийн буудлаас “Falcon 9” зөөгч пуужингаар хөөргөсөн юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38