Зеленскийн ерөнхийлөх хугацаа дуусав
5 сарын 21. 11:350

Владимир Зеленскийн Украины Ерөнхийлөгч байх таван жилийн хугацаа даваа гарагт буюу энэ сарын 20-нд дуусаж, цаашид түүнийг улсын удирдагч гэж үзэх эсэх нь эргэлзээ дагуулав.

Уг нь Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 31-нд болох байж. Гэвч 2023 оны арван хоёрдугаар сард Зеленский дайны байдлын тухай хууль хэрэгжиж байх хугацаанд Ерөнхийлөгч, парламентын ямар ч сонгууль, санал хураалт болохгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Анх 2022 оны хоёрдугаар сард ОХУ, Украины хооронд таагүй нөхцөл байдал хурцдахад дайны байдал зарласныг Украины засгийн газар удаа дараа сунгасаар өдийг хүрчээ.

Энэ оны эхэнд ч гэсэн Зеленский дайн байлдаантай үед сонгууль зохион байгуулах нь тохиромжгүй хэмээн давтан зарласан юм. Мөн өнгөрсөн лхагва гарагт хууль тогтоогч нар онц арга хэмжээг дахин гурван сараар сунгасан билээ.

Эл байдлыг ОХУ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч асан Дмитри Медведев Украины Ерөнхийлөгч сонгуулийг хойшлуулснаараа үндэсний үндсэн хуулиа уландаа гишгэж, үндсэн хуулийн шүүхийг доромжилж, хэмжээгүй эрх мэдэлд санаачилж байна хэмээн шүүмжилжээ. Мөн тэрээр Зеленскийг Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко, цэргийн ерөнхий генерал асан Валерий Залужный нартай өрсөлдөхөөс эмээж байна гэж үзсэн байна.

Украины санал хураагч SOCIS байгууллагын гуравдугаар сарын эхээр явуулсан судалгааны үр дүнгээс үзвэл, Зеленски эхний үедээ 23.7 хувь, хоёрдугаар үедээ Залужныйтай өрсөлдвөл ердөө 32.5 хувийн санал цуглуулж, ялагдах магадлалтай байж. Өөрөөр хэлбэл, сонгууль болбол Зеленский хоёрдугаар сард албан үүргээс нь огцруулсан генералдаа суудлаа алдаж магадгүй юм санж.

Мөн Украины хууль тогтоогч асан Спиридон Клинкаревын мэдээлж байгаагаар Украины хуульд дайны байдалд парламентын сонгууль зохион байгуулахгүй тухай тодорхой заасан байдаг нь үнэн боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай дурддаггүй гэнэ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46