Ирэх сард шинэ бүтээлээ толилуулах Pixar студи нийт ажилчдынхаа 14 хувийг цомхотгоно
5 сарын 22. 13:090

Walt Disney компанийн харьяа Pixar Animation Studio нийт ажилчдынхаа 14 орчим хувийг цомхотгох ажлыг эхлүүлээд байна.

Bloomberg болон Reuters агентлагуудын орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, мөн өдөр Pixar компани 175 орчим ажилтандаа цомхотгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн болохыг онцолжээ.

Pixar компанийн тэргүүн Жим Моррис ажилчдадаа хандан илгээсэн захидалдаа “Студи маань кино театруудад зориулсан бүрэн хэмжээний хүүхэлдэйн кинонд анхаарлаа хандуулахаар болж байгааг дуулгах хэрэгтэй. Харин стриминг үйлчилгээний Disney+ платформд зориулсан контент бүтээхээ больж байгаа тул ийнхүү цомхотгол хийхээс аргагүйд хүрлээ” хэмээн тайлбарласан байна.

Walt Disney компанийн гүйцэтгэх захирал ноён Боб Игер жил бүр 7.5 тэрбум ам.долларын зардлыг танах төлөвлөгөөгөө зарлаж, өнгөрсөн жил компанийн хэмжээнд 8000 орчим ажилтнаа цомхотгосон билээ.

Түүнчлэн тэрээр Disney контент үйлдвэрлэлийнхээ тоог цөөрүүлж, тооноос илүү чанарт анхаарлаа хандуулна хэмээн цохон тэмдэглэсэн юм. Энэхүү шийдвэрийн хүрээнд Pixar өнгөрсөн оны зургадугаар сард ажиллах хүчээ 75 хүнээр цөөрүүлсэн бол энэ удаад бүр ч өргөн бүрэлдхүүнээр цомхотгол хийж буй нь энэ бололтой.

Кино театруудын орлого огцом буурсан цар тахлын дэгдэлтийн үеэр Disney ч бусад кино компаниудын адилаар хүндхэн үетэй нүүр тулсан ч Pixar студи энэ хугацаанд стриминг үйлчилгээнд зориулсан гурван ч анимэйшнийг бүтээсэн юм.

Өнгөрсөн оны 6-р сард кино театруудаар гарсан Pixar-ийн "Elemental" бүрэн хэмжээний анимэйшн кино Хойд Америкт нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо харьцангуй бага буюу 29.6 сая ам.долларын ашиг олсон байна. Тус кино дэлхийн бокс оффисоос 496.44 сая ам.долларын орлого олжээ.

Pixar ирэх сард "Inside Out" киноны үргэлжлэл болох "Inside Out 2" бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24
Бээжин цахилгаан машины татварын асуудлаар ЕХ-той хэлэлцэнэ
2024-6-25 10:53