Балбын ахмад шерпа Эверестийн оргилд 30 дахь удаагаа гаран шинэ дээд амжилт тогтоожээ
5 сарын 23. 11:542

 

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр, Балбын 50 гаруй настай ахмад шерпа (ууланд авиралтын хөтөч) дэлхийн зулай болсон Эверестийн оргилд (далайн түвшнээс дээш 8848.86 метрийн өндөрт) 30 удаа авирснаар дэлхийн дээд амжилт тогтоосон тухай онцолжээ.

Тус мэдээнд дурдсанаар өдгөө 54 нэстай Ками Рита мөн өдрийн өглөө хэдийн дасал болсон зүүн өмнөд нуруунаас өгссөөр Эверестийн оргилд хүрсэн байна. Тэрээр өнгөрөгч 12-ны өдөр Эверестэд 29 дэх удаагаа оргилдсоноос хойш ийнхүү яг 10 хоногийн дараа дахин гарч буй нь энэ аж. Ингэснээр тэрээр дэлхийн түүхэнд хамгийн олон удаа Эверестийн оргилд гарсан ууланд авиралтын хөтөч боллоо.

Ками Ритаг "Эверестийн хүн" гэдэг. Тэрээр 1994 оны тавдугаар сард ууланд авиралтын хөтөч хийдэг аавыгаа дагаж анх удаа Эверестийн оргилд гарч байжээ. Тэр цагаас хойш аялал жуулчлалын салбарын хууль тогтоогчдын ууланд авирахыг хязгаарласан гурван жилийг эс тооцвол бараг жил бүр уулчдыг удирдан чиглүүлэн Эверестийн оргилд гарч байв. Тэрээр К2 зэрэг далайн түвшнээс дээш 8000 метрээс өндөрт орших бусад оргилд ч хэд хэдэн удаа авирч байсан аж.

Тэрээр 2019 оны тавдугаар сарын 15, 21-ний өдрүүдэд буюу нэг долоо хоногийн дотор хоёр ч удаа Эверестийн оргилд гарч байсан ба тухайн үед 23, 24 дэх удаагийн авиралтаа хийжээ. Түүнчлэн өнгөрөгч оны тавдугаар сарын 17, 23-ны өдрүүдэд буюу мөн л долоо хоногийн дотор хоёр ч удаа Эверестийн оргилд авирч, 28 удаа авирсан дээд амжилтыг тогтоосон юм. Харин өнгөрөгч 12-ны өдөр тэрээр 29 дэх авиралтаа хийж дээд амжилт тогтоохдоо AFP агентлагт өгсөн ярилцлагадаа "Дээд амжилт тогтоосондоо баяртай байна, гэхдээ энэ амжилт маань хэзээ нэгэн цагт эвдэгдэх нь гарцаагүй. Үүнээс илүү Эверестэд авирснаараа Балба улсыг дэлхийд сурталчлахад хувь нэмрээ оруулж байгаадаа би бүр ч их баяртай байна” хэмээн цохон тэмдэглэв.

Үүний зэрэгцээ, Шерпа гэдэг нь Балбын нэгэн овгийн нэр бөгөөд уулын хөтөч гэсэн утгаар өргөн хэрэглэгддэг.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
4
1
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
202.9.46.206
   /
5 сарын 28. 19:28

Мундаг юмаа

Түшиг
202.21.103.26
   /
5 сарын 23. 23:34

Эрүүл энхийг хүсье.

Онцлох мэдээ
БНСУ: “Ажума авахгүй, ганган хүүхнүүдийг л авна” гэсэн хаягтай фитнесс адлуулж байна
2024-6-14 13:02
Нохдыг нь барьж идсэн матрыг нутгийнхан агнаж иджээ
2024-6-14 12:31
Сарны станцыг БНХАУ-тай хамтран байгуулах хэлэлцээрийг Путин баталлаа
2024-6-14 12:11
Пап Францис стэнд ап комэди шоу зохион байгуулна
2024-6-14 11:32
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ
02024-6-14 9:34
Л.Месси Парисын Олимпод оролцохгүй
02024-6-14 9:30
“Жеймс Бонд”-ын продюсерүүд Оскарын хүндэт шагнал хүртэнэ
02024-6-14 9:27
Хятадын хэрэглээний үнийн индекс дөрвөн сар дараалан өсжээ
02024-6-14 8:49
Аргентины Сенат Милейгийн шинэчлэлийг дэмжжээ
02024-6-14 8:44
Мексикт нуур ширгэсний улмаас олон мянган загас үхжээ
02024-6-14 8:36