Bark Air - Тэжээвэр нохойтой зорчигчдод зориулагдсан анхны авиакомпани
2024, 5 сарын 24. 19:041

Bark Air хэмээх тэжээвэр нохойтой зорчигчдод зориулагдсан анхны авиакомпани энэ пүрэв гарагт Нью Йорк хотоос Лос Анжелес руу анхны нислэгээ үйлдэх гэж байна. Агаарын хөлөг пүрэв гарагийн үдээс хойш 04:00 цагт хөөрөх гэнэ.

Тэжээвэр амьтны Bark гэх компанийн хувьд анх 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд нохойн хоол болон бусад бүтээгдэхүүнийг худалддаг байсан юм. Харин өнгөрөгч дөрөвдүгээр сард тэдний танилцуулснаар тэд үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, агаарын тээврийн салбарт хүч үзэх болсон гэсэн билээ. Тэгвэл энэ пүрэв гарагт тэд анхны нислэгээ үйлдэх ажээ.

Хэвлэлийнхний мэдээлснээр Bark Air авиакомпанийн нэг тасалбараар нэг нохой, нэг хүн зорчих эрхтэй бөгөөд дөрвөн хөлт андтайгаа зорчиж буй гэр бүлийн бусад гишүүд тус тусдаа тасалбар авах хэрэгтэй гэнэ. Мөн авиакомпанийн журмын дагуу 18 болон түүнээс доош насны хүүхэд тэдний нислэгээр зорчих боломжгүй юм. Харин гол үйлчлүүлэгчид болох нохдын үүлдэр, хэмжээ хамаарахгүйгээр тэд агаарын тээврийн үйлчилгээгээ үзүүлэх ажээ.

Ташрамд дурдахад эл нислэгийн тасалбарын үнэ нэг талдаа 6,000 ам.доллар бол хоёр талдаа 8,000 ам.доллар гэнэ шүү.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
b.bt
103.212.119.175
   /
2024, 5 сарын 24. 20:51

Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35