“Феррари” компани криптовалютаар төлбөр тооцоо хийнэ
7 сарын 25. 16:490

Италийн автомашин үйлдвэрлэгч “Феррари” компани удахгүй Европт криптовалютаар төлбөр тооцоо хийхийг зөвшөөрнө гэдгээ лхагва гарагт мэдэгджээ.

Тодруулбал, энэ сарын сүүлчээс эхлэн Европын дилерүүдэд төлбөр тооцооны шинэ хэлбэрийг нэвтрүүлэх ажээ.

Үйлчлүүлэгчдийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахад нь дилерүүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-д жил хүрэхгүй хугацааны өмнө төлбөр тооцооны шинэ хэлбэрийг амжилттай нэвтрүүлсний дараа Европын зах зээлд мөн нэвтрүүлэх гэж байна” гэж “Феррари” мэдэгджээ. “2024 оны эцэс гэхэд “Феррари” криптовалютыг хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрдөг бусад улс оронд криптовалютаар худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.

АНУ-д криптовалютаар төлбөр тооцоо хүлээн авч эхлэх үедээ биткоин, эфериум зэргээр гүйлгээ хийх боломжийг бүрдүүлэхийн тулд “БитПей”-тэй түншилж байсан юм. “БитПей” нь үнийн хэлбэлзлээс хамгаалахын тулд “Феррари”-гийн дилерүүдийн нэрийн өмнөөс криптовалютаар хийсэн төлбөрийг валют болгон хөрвүүлдэг бөгөөд үйлчлүүлэгчдээс ямар нэгэн хураамж авдаггүй.

Европт үүнтэй ижил зохицуулалтыг ашиглах эсэх тухайд “Феррари” тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54