Alphabet компани цахим аюулгүй байдлын Wiz компанийг худалдан авахаар төлөвлөжээ
7 сарын 17. 2:200

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлснээр Google-ийн толгой компани болох Alphabet кибер аюулгүй байдлын Wiz компанийг худалдан авахаар хэлэлцэж эхэлсэн тухай онцлов.

Тус сонин энэ талаар сайн мэддэг эх сурвалжаас иш татан хэлэхдээ, энэхүү худалдан авах гэрээний хэмжээ ойролцоогоор 23 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь Alphabet-ийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэрээ болно хэмээн дурджээ.

"Хэрвээ яриа хэлэлцээрт ямар нэгэн асуудал үүсэхгүй бол хоёр тал тун удахгүй тохиролцоонд хүрнэ" хэмээн эх сурвалжийн зүгээс цохон тэмдэглэсэн байна.

Wiz компани нь үүлэн үйлчилгээний аюулгүй байдлын эрсдлийг хурдан хугацаанд илрүүлж, шийдвэрлэх замаар үүлэн технологийн аюулгүй орчныг бий болгох үйлчилгээ үзүүлдэг юм.

Нью-Йорк хотод төвтэй энэ компани нь 2020 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард компаниа олон нийтэд нээлттэй санал болгосон (IPO) ба тухайн үед 12 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв. Тус компани нээлттэй компани болсноороо нэг тэрбум ам.долларыг босгож чадсан байна.

Wall Street Journal сонин "Хайлтын систем болон цахим сурталчилгааны зах зээлийг тэргүүлдэг Alphabet компани нь үүлэн технологийн зах зээлд тийм ч том байр суурь эзэлдэггүй. Ялангуяа үүлэн технологи асар чухал хийгээд өндөр өсөлттэй салбарт тооцогдож буй өнөө цагт Amazon болон Microsoft зэрэг гол өрсөлдөгчдөөсөө хол хоцорч буй нь маргашгүй үнэн” хэмээн дүгнэв.

Үргэлжлүүлэн “Энэ ч утгаараа Alphabet компани асар хурдацтай хөгжиж буй үүлэн технологийн бизнестээ ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Тодруулбал энэ удаагийн худалдан авалтаараа өрсөлдөгчидтэйгөө нэг түвшинд очихоор хичээж байна гэж харж болох юм” хэмээн өгүүлсэн байна.

Сонирхуулахад Google компани 2022 онд кибер аюулгүй байдлын Mandiant компанийг 5.4 тэрбум ам.доллароор мөн худалдаж авч байсан билээ.

Үүний зэрэгцээ, АНУ-ын Хууль зүйн яамны зүгээс Alphabet компанийг онлайн хайлтын системийн зах зээл дэх ноёрхлоо бэхжүүлэхийн тулд хууль бус арга хэрэглэсэн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54