Хоёр сарын дараа Жэйк Полтой ринг дээр учраатай байгаа Майк Тайсон яаралтай тусламж хүлээн авчээ
5 сарын 28. 11:300

Бямба гарагт төмөр хочит Майк Тайсон Майамигаас Лос Анжелесийг зорин нисэж байхад түүний биеийн байдал гэнэт муудаж, тэрээр нислэгийн үеэр яаралтай тусламж хүлээн авчээ. Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар түүний биеийн байдал тун сайнгүй байснаар бүхээгийн ажилтнууд тус хөлөгт мэргэжлийн эмч байгаа эсэхийг хүртэл асуусан гэнэ.

TMZ сувгаас мэдээлснээр Майк Тайсоны бие байдал муудаж эхлэх үед агаарын хөлөг Лос Анжелесийн нисэх буудалд тун ойртсон байсан ч тэрээр агаарын хөлөг хоолойд залгагдахыг хүлээж тэсэхээргүй байсан учраас бүхээгийн ажилтнууд тус нислэгт мэргэжлийн эмч зорчиж яваа эсэхийг асуусан байна.

Түүний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Майк Тайсоны биеийн байдал гэнэт муудсан нь ходоодны шархлаатай холбоотой гэсэн юм. Улмаар агаарын хөлгийг хоолойд залгагдсаны дараа яаралтай тусламжийнхан агаарын хөлөгт нэвтэрч, түүнд шаардлагатай тусламжийг үзүүлж чаджээ.

Эл үйл явдлын тухай мэдээ олон нийтэд түгсэн даруй хүмүүс хоёр сарын дараа болох Майк Тайсон, Жэйк Пол нарын тулаан үнэхээр болох эсэхэд эргэлзэх болсон юм. Тэгвэл үүний хүрээнд Жэйк Полын зүгээс тулааны товд өөрчлөлт ороогүй, тулаан цуцлагдаагүй гэдгийг мэдэгджээ.


Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
1
0
4
3
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22