Тоёота цахилгаан машины шуургыг сөрж, био түлшний хөдөлгүүр танилцуулав
5 сарын 29. 11:590

Японы машин үйлдвэрлэгч Тоёота компани дотоод шаталтат хөдөлгүүрийн ирээдүйг хэрхэн төлөвлөж байгаагаа танилцууллаа.

Мягмар гарагт гурван цаг үргэлжилсэн илтгэлийнхээ үеэр тэд ногоон түлш хэмээн нэрлэж буй устөрөгч, биоэтанолоор ажилладаг хөдөлгүүрт гол анхаарлаа хандуулж, бас цахилгаан мотортой хослуулан ашиглах аргуудыг судална гэдгээ мэдэгдсэн байна.

Орчин цагт автомашин үйлдвэрлэгчид бүтэн цахилгаанаар ажилладаг машины зах зээлд ширүүн өрсөлдөх болсон билээ. Ялангуяа хятадын цахилгаан машин үйлдвэрлэгчид АНУ-ын Теслаг шахаж эхлээд байна.

Харин цахилгаан мотор, шаталтат хөдөлгүүр хосолсон Приус машинаараа дэлхийд алдартай Тоёота компанийн гүйцэтгэх захирал Сато Кожигийн тайлбарласнаар ирээдүйн гибрид машинуудад цахилгаан мотор гол үүрэг гүйцэтгэж, био хөдөлгүүр дэмжих үүрэгтэйгээр оролцох гэнэ.

Мөн тэдний холбоотон Субару, Мазда компаниуд ч байгальд ээлтэй био хөдөлгүүр бүтээх ажилд хамтарч байгаа аж. Энэ талаар Сато “Бүгд л ялахыг хүсэж байна. Гэхдээ хамтарвал илүү хурдан амжилтад хүрэх нь мэдээж” хэмээжээ.

Хэдий олон улсад цахилгаан машин хамгийн байгальд ээлтэй шийдэл мөн гэж үзэж, үнэлж байгаа ч баттерей үйлдвэрлэх үйл явц байгальд багагүй хор учруулж байгаа зэрэг шийдэлд хүрээгүй олон асуудал, сул тал байсаар байна. Түүнчлэн Японд л гэхэд автомашины үйлдвэрлэлд гарч буй эл өөрчлөлт 5.5 сая ажлын байранд нөлөөлж байгаа тооцоо гарсан учир уламжлалт хөдөлгүүрийг нэг мөр цахилгаан мотороор солиход эдийн засгийн болон нийгмийн олон хүндрэл тулгарах юм.

Эх сурвалж: Associated press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сөүл: Дараа сард түүхэндээ хамгийн олон өвчтөнүүдийн жагсаал болно
2024-6-21 16:06
Таван жилийн өмнө алга болсон илжиг хандгайн сүрэгтэй нийлсэн байжээ
2024-6-21 15:32
Насанд хүрэгчдэд зориулсан хиймэл оюун ухаант робот энэ зунаас худалдаанд гарна
2024-6-21 14:59
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33