Рафахт өгсөн цохилтыг Б.Нетаньяху “эмгэнэлт алдаа” гэв
5 сарын 29. 12:250

Рафах хот дахь дүрвэгсдийн хуаранд өгсөн Израилын агаарын цохилт бол “эмгэнэлт алдаа” байсан гэж Ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гарагт мэдэгджээ. Газын өмнөд хэсэгт болсон уг хэрэг явдлыг шалгаж байгааг Израилын арми мэдэгдсэн байна.

Газын эрх баригчдын мэдээлснээр, ням гарагт агаарын цохилт өгсний улмаас 45 хүн амиа алдаж, 200 хүн шархадсан байна. Харин Израилын цэргийнхэн тус бүс дэх ХАМАС бүлэглэлийн байр руу цохилт өгч, хоёр өндөр албан тушаалтныг устгасан гэж мэдэгджээ.

Израилын цохилт нь барьцаанд байгаа хүмүүсийг суллах ба гал зогсоох хэлэлцээнд “саад учруулж магадгүй” гэж Катарын тал мэдэгдсэн байна. Яриа хэлэлцээ мягмар гарагт үргэлжлэх төлөвтэй байна гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Израилын Засгийн газар Газын зурвас дахь дайны улмаас урьд хожид байгаагүй их хэмжээний дипломат шахалтад ороод байгаагийн зэрэгцээ дотоодын эсэргүүцэлтэй мөн тулгарч байна. Олон улсын шүүхээс Израилд хандан дайралтаа зогсоохыг үүрэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа Рафахт цохилт өгчээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Рафахын дүрвэгсдийн хуаранд цохилт өгсөн тухай асуудлаар мягмар гарагт яаралтай хуралдахаар шийдвэрлэжээ. “Хуралдаан хийх хүсэлтийг Алжирын тал гаргасан. Аюулгүйн Зөвлөл мягмар гаргийн 15:30 цагт хаалттай хуралдаан хийнэ" гэж НҮБ-ын дипломатч хэлсэн байна.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22