Марубо омгийнхон: Бид порнод донтоогүй!
6 сарын 13. 12:220

Старлинкийн ачаар цахим орчинд нэвтэрсэн Амазоны уугуул омгийнхон насанд хүрэгчдийн контент, порно кинонд донтсон гэх мэдээлэл олон улсад эрчимтэй тархсан явдалд Марубо омгийнхон ихэд харамсаж, залруулга хийж байна.

Тухайлбал, энэ долоо хоногт Нью Йорк Таймс агентлаг “Амазоны уугуул омог порнографид донтоогүй” гэх мэдээ нийтэлж, түүндээ дээрх мэдээлэл худал байсныг тайлбарласан байна.

Эргэн санавал, энэ сарын 2-нд нийтэлсэн мэдээндээ тус агентлаг хоёр сарын өмнө Старлинкийн хиймэл дагуулын ачаар цахим орчинд нэвтэрсэн Марубо омгийнхны амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг сурвалжилсан билээ. Тус омгийн 2000 орчим гишүүн өдөр тутамдаа цахим орчинд нэвтэрч, шинийг сурч, хоорондоо шуурхай харилцаж байгаа ч зарим нь энэ шинэчлэл омгийнхны соёл, уламжлалд муугаар нөлөөлөх вий гэдгээс санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, омгийн хөгшчүүд өсвөр насныхан нь гар утаснаас салахаа болих вий, бага насныхан порно кино үзэх вий гэж болгоомжилж байгаагаа хэлсэн аж.

Гэвч тус мэдээ нийтлэгдсэний дараа олон мэдээллийн эх сурвалжууд баримтыг гуйвуулан тараасан гэнэ.

Иймд тус омгийн зарим гишүүд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байна. Омгийн ахлагч Энох Марубо “Энэ мэдээлэл ямар ч үндэслэлгүй худал. Цаашлаад манай эрх, соёлд бүдүүлгээр халдсан үйлдэл болж байна” хэмээжээ.

 

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24