Жуулчид хаалтыг нь цоолоод ч хамаагүй Фүжи уулын зургийг дарж байна
5 сарын 29. 12:320

Жуулчид Фүжи уулын зургийг дарахын тулд олноор цугларч, олон нийтийн газарт бөөгнөрөл үүсгээд байсан асуудлыг шийдэхээр Фүжи Кавагучико тосгон зураг дардаг алдартай цэг дээр өнгөрсөн долоо хоногт том хар хаалт босгосон билээ.

Гэвч хаалт босгосны маргаашаас эхлээд л хүний харааны түвшинд, яг камерын дуран багтахаар хэмжээтэй нүх гарч эхэлсэн нь өдгөө арав гаруй болоод байгаа гэнэ.

 

 

Жуулчдын хамгийн их очиж, зураг дардаг цэг нь Лавсон нэрийн дэлгүүрийн гадаа талбай юм. Тэндээс Фүжи уул яг дэлгүүрийн дээвэр дээрээс сүндэрлэсэн мэт харагддаг аж.

Гэвч тэр хавийн иргэд явган хүний нарийхан зам дээр үргэлж жуулчид шавж, хажуугаар нь явахад бэрх байдаг, зарим жуулчид зураг дарахын тулд хүн хөдөлгөөн ихтэй гудмууд руу орж, бусдад төвөг учруулдаг гэх зэргээр үргэлж гомдоллодог талаар эрх баригчид мэдээлсэн юм.

Өндрөөрөө 2.5метр, уртаараа 20 метр тус хаалтыг босгохын тулд тосгоны захиргаа 1.3 сая иен зарцуулсан бөгөөд үр дүнд нь тэр хавьд жуулчид бөөгнөрөх нь эрс багассан гэнэ.

Эх сурвалж: Associated press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24