Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
5 сарын 31. 12:420

Өмнөд Солонгосын үндэстэн дамнасан хоёр дахь том компани болох “SK” группийн тэргүүн Чой Тэ Вон хуучин эхнэртээ гэр бүл цуцлуулсны дараа эд хөрөнгийг хуваах нэхэмжлэлийн дагуу 1.38 их наяд вон (1 тэрбум ам.доллар) төлөх ёстой болжээ. Ийм шийдвэрийг тус улсын давж заалдах шатны шүүхээс гаргасан байна.

Тэрбум доллар гэдэг нь Өмнөд Солонгост гэр бүл цуцлах процессын түүхэн дэх хамгийн том мөнгөн дүн юм. Чой Тэ Вон 1988 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ро Дэ Вугийн охин Ро Со Ёнтой гэрлэжээ. Тэд гурван хүүхэдтэй болсон байна. Тэрбээр хүүхдийг нь төрүүлсэн нууц амрагтай гэдгээ 2015 онд хүлээн зөвшөөрчээ.

2017 онд тэрбээр өмч хуваах гэрээг санал болгожээ. 2019 онд Ро Со Ён "SK" группт эзэмшдэг хувьцааныхаа тал хувийг өөрийнх нь нэр дээр шилжүүлэхийг шаардсан байна. Компанийнхаа хувьцааг Чой Тэ Вон эцгээсээ өвлөн авсан тул хуваах боломжгүй гэж гэр бүлийн шүүх 2022 онд шийдвэрлэжээ. Шүүх Ро Со Ёнд 66.5 тэрбум вон буюу 48.3 сая ам.доллар өгөх шийдвэр гаргасан байна.

Гэсэн хэдий ч пүрэв гарагт буюу өчигдөр давж заалдах шатны шүүх "Ро Со Ёнтой гэр бүл болсон, эхнэрийнх үйл ажиллагаа зэрэг нь тус группийн хөрөнгө өсөхөд нөлөөлсөн" гэж үзжээ.

Шүүхээс хуучин эхнэр, нөхөр хоёрын хамтын өмчийг дөрвөн их наяд воноор үнэлж, түүний 35 хувийг Ро Со Ёнд өгсөн байна. Уг мөнгийг бэлнээр төлөх ёстой аж. Чой Тэ Воны тал дахин давж заалдана гэдгээ мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22