Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
5 сарын 31. 13:170

Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо буудуулж шархадсанаас хойш хоёр долоо хоногийн дараа эмнэлгээс гарчээ. Түүнийг Банска-Бистрица хотоос нийслэл Братислав хотод авчирсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Өдгөө 59 настай Ерөнхий сайд энэ сарын 15-ны өдөр засгийн газрын хуралдааны дараа дэмжигчидтэйгээ мэндчилж байх үеэр түүнийг ойрын зайнаас дөрвөн удаа буудаж шархдуулснаас хойш эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хэд хэдэн удаагийн мэс засалд оржээ. Р.Фицо Братислав дахь байрандаа очсон уу эсвэл өөр эмнэлэгт шилжин ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд 10 гаруй жилийн турш Ерөнхий сайдын албыг хашиж байсан туршлагатай улстөрч тэрбээр өнгөрсөн есдүгээр сард популист-үндсэрхэг үзэлт эвслийг тэргүүлэн засгийн эрхэнд дахин гарсан юм.

Словакт сүүлийн саруудад туйлшрах хандлага газар авах болсон бөгөөд дээрх халдлага нь хурцадмал байдлыг улам даамжруулжээ. Хэвлэлүүдэд бичсэнээр, Ерөнхий сайд руу буудсан этгээд бол 71 настай Юраж Синтула гэгч бөгөөд түүнийг хүний амь хөнөөхөөр завдсан хэргээр цагдан хорьсон байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22