АНУ-ын засгийн газартай байгуулсан Ассанжийн гэрээг шүүх баталжээ
6 сарын 26. 11:420

“Викиликс” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн АНУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээг шүүх баталжээ.

Сайпан арал дахь (Умард Марианы арлуудын хамтын нөхөрлөл) АНУ-ын Холбооны тойргийн шүүх хурлын үеэр Ассанж АНУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд тагнуул хийсэн хэрэгт гэм буруугаа хүлээсэн гэж өмнө нь мэдээлсэн юм.

АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлэхдээ, Ж.Ассанжтай хийсэн гэрээг шүүхээс батлахыг хүлээж байгаа бөгөөд үүний дараа “Викиликс”-ийг үндэслэгч Австрали руу гэртээ харих боломжтой болно гэжээ. АНУ-ын прокурор Мэттью Маккензи мөн Ж.Ассанжийн эсрэг үүсгэсэн үлдсэн хэргийг шүүхийн шийдвэр гарсны дараа нэн даруй хүчингүй болгох арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Ж.Ассанж Америкийн прокурорын газартай АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц материалуудыг олж авч, нийтэд задруулсан хэрэгт гэм буруугаа хүлээх тохиролцоонд хүрсний дараа даваа гаргийн өглөө Их Британийн шоронгоос батлан даалтаар суллагдсан юм. Энэ зүйл ангиар тэрбээр 5 жил шоронд хоригдох боловч Их Британид шоронд өнгөрүүлсэн хугацааг үүнд тооцоохоор болжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50