Япон автомашин үйлдвэрлэгч нар аюулгүйн тал дээр худал хэлж байсныг тогтоов
6 сарын 5. 12:160

Японы хамгийн алдартай зарим автомашин үйлдвэрлэгч нар шинэ машинуудаа борлуулахын тулд аюудгүй байдлын шалгуурыг завхруулсан гэдгээ хүлээж зөвшөөрчээ. Тухайлбал, Японы засгийн газраас нийт 85 автомашин үйлдвэрлэгч компаниудыг шалгасны үр дүнд Тоёота, Мазда, Хонда, Сүзүки, Ямаха хэмээх таван компани автомашины аюулгүй байдлын баталгаан дээр иргэдийг хууран мэхэлж байсан нь илэрсэн талаар Японы Газар, дэд бүтэц, тээвэр, жуулчлалын яам мэдээллээ.

Японы автомашин үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхийн өмнө заавал тодорхой зарим шалгуурт тэнцэх ёстой байдаг билээ. Тэгвэл, Мазда гэхэд хэд хэдэн загварын автомашин дээр ослын туршилтын дүнг худал тавьж, Сүзүки нэг загварынхаа тоормосны системийн сорил дээр хуурч, Хонда нийт 22 загварын автомашиныхаа сорилыг мэхэлсэн байна.

Харин Тоёота компанийг шалгаж дуусаагүй байгаа аж. Гэхдээ одоогийн байдлаар долоон загварын автомашиныхаа явган хүн хамгааллын систем, ослын туршилт хоёр дээрээ худал дүн тавьсан нь ил болоод байгаа юм.

Тоёотагийн захирал Тоёода Акио энэ долоо хоногт уучлал гуйнгаа Японы зарим шалгуурууд дэндүү чанга байдгийн дээр зарим загварын автомашинаа хэтэрхий яарч зах зээлд гаргасан талаараа тайлбарлажээ. Мөн тэрээр өдгөө замд яваа машинуудын аюулгүй байдлын хувьд санаа зовох асуудал байхгүй хэмээн амласан юм. Гэвч Королла Фьелдер, Королла Аксио, Яарис Кросс хэмээх гурван загварын үйлдвэрлэлийг түр зогсоогоод буй аж.

Мөн Мазда компани Рөүдстер, Мазда2 загварын автомашинуудын үйлдвэрлэлтийг хөдөлгүүр удирдлагын систем алдаатай гэх шалтгаанаар зогсоосон, ослын туршилт дээр гурван загварын дүнг худал мэдүүлсэн гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24