Японд төрөлтийг дэмжих хуулийг баталжээ
6 сарын 6. 9:411

Японы парламент төрөлтийг дэмжих шинэ хуулийн төслийг өнөөдөр баталлаа. Тус улсад төрөлтийн түвшин өнгөрсөн онд түүхэн доод үзүүлэлтэд хүрч буурсан юм.

Шинэ хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж авах өрхийн орлогын хязгаарыг энэ оны 12 дугаар сараас арилгана. Мөн мөнгөн тэтгэмжид хамрагдах насны дээд хязгаарыг 18 болгож нэмэгдүүлнэ. Түүнчлэн айл өрхүүд хүүхдээ эцэг эх, асран хамгаалагч нь ажиллаж байгаа эсэхээс үл хамааран хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой болохоос гадна хүүхэд асрах чөлөөний тэтгэмжийг нэмэгдүүлэх ажээ.

Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газар 2030 он хүртэлх хугацааг төрөлтийн түвшин буурч буйг өөрчлөх сүүлчийн боломж гэж үзэж байгаа энэ үед шинэ хуулийг баталлаа. Шинжээчид төрөлт буурч байгаагийн шалтгааныг хожуу гэрлэлт, санхүүгийн асуудал зэрэгтэй холбон тайлбарлаж байгаа юм.

Японд өнгөрсөн онд төрөлтийн түвшин холбогдох мэдээллийг эмхэтгэж эхэлсэн 1947 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буурсныг хамгийн сүүлийн үеийн засгийн газрын статистик мэдээлэл харуулсан нь уг хуулийг батлах шалтгаан болжээ. Статистик мэдээллээр, нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо 1.20 болж буурчээ. Ингэснээр 125 сая орчим хүн амтай Япон улсад төрөлтийн түвшин найм дахь жилдээ дараалан буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
OYUN
129.205.113.168
   /
6 сарын 6. 15:21

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50