“Фүкүшима”-гийн хайлсан түлшний үлдэгдлийг гаргах туршилт эхэлжээ
9 сарын 10. 14:540

“Фүкүшима-1” атомын цахилгаан станцыг ажиллуулж байсан оператор компани байгалийн гамшигт өртөн сүйдсэн реакторуудын нэгнийх нь дотроос бага хэмжээний хайлсан түлш гаргаж авах туршилтыг өнөөдөр дахин хийж эхэлжээ. Өнгөрсөн сард хийсэн эхний оролдлого нь угсралттай холбоотой саатлын улмаас амжилтгүй болсон юм.

“Tokyo Electric Power Company Holdings” компанийн /TEPCO/ энэ туршилт бол 2011 оны гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас станц сүйдсэнээс хойших анхны туршилт юм. Анх төлөвлөснөөр туршилтыг гурван жилийн өмнө эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч гурван удаа хойшлуулжээ.

Хайлсан түлшний үлдэгдлийг гаргаж авах төхөөрөмжийг хоёрдугаар реакторын хадгалах сав руу оруулах таван хоолойг буруу угсарсан болохыг тогтоосны дараа TEPCO наймдугаар сарын 22-нд туршилтыг түр зогсоосон байна. Улмаар хоолойнуудыг зөв дарааллаар суурилуулсан болохыг баталгаажуулсны дараа тус компани өнөө өглөө төхөөрөмжийг цацраг идэвхт бодисоос хамгаалах тусгаарлагч хавхлагаар оруулжээ.

Тус компанийн мэргэжилтнүүд 22 м хүртэл сунадаг төхөөрөмжийг хайлсан түлшний 3 граммаас бага хэмжээний үлдэгдлийг цуглуулахын тулд хадгалах сав руу хийхээр төлөвлөж байна. Төхөөрөмж товлосон цэгт хүрч, хайлсан түлшний үлдэгдлийг авахад хоёр долоо хоног орчмын хугацаа шаардагдана.

Гурван реакторт хайлсан түлшний 880 тонн үлдэгдэл байгаа гэж тооцоолж байгаа бөгөөд үлдэгдлийг гаргаж авах ажиллагаа нь ноцтой сорилт хэвээр байна.

Цацраг идэвхт бодисыг гаргах ажлыг алсаас хийх боловч бүгдийг нь гаргаж авах тодорхой аргуудын талаар ямар нэг шийдвэр гараагүй байна.

Өнгөрсөн сард туршилтыг түр зогсоосны дараа явуулсан шалгалтын явцад TEPCO болон Mitsubishi Heavy Industries компанийн мэргэжилтнүүд хоолойг бэлтгэх ажлыг гадны компаниар гүйцэтгүүлсэн бөгөөд уг хоолойн дарааллыг шалгаж чадаагүйг тогтоожээ.

Үүний дараа TEPCO дахин алдаа гарахаас сэргийлэхийн тулд ажилтнуудад зориулсан гарын авлага, журмуудыг дахин боловсруулах зэрэг арга хэмжээнүүдийг авсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38