Норвегийн гүнж Америкийн бөөтэй гэрлэлээ
9 сарын 3. 12:160

Норвегийн вангийн ууган охин Марта Луиза гүнж цахим сүлжээний нөлөөлөгч, шоуны одод, зурагтын олны танилуудыг байлцуулан байж АНУ-ын өөрийгөө өргөмжилсөн бөө Дүрэк Вэррэттэй гурван өдөр найрлан хуримлалаа.

Өөрийгөө Калифорниос гаралтай зургаа дахь үеийн бөө хэмээдэг 49 настай Дерек Вэррэт болон өдгөө 52 настай Марта Луиза нарын хурим Норвегийн хамгийн их жуулчин татдаг үзэсгэлэнт Гэйрангер тосгонд болжээ.

Хуримын найр өнгөрсөн пүрэв гарагт эхэлж, албан ёсны хуримын үйл ажиллагаа бямба гарагт тусгайлан зассан цалин цагаан асарт болжээ. Хурим дээр Норвег, АНУ-ын олон урлагийн одод ая дуугаа өргөснөөс гадна Норвегийн уугуул Сами ард түмний төлөөлөл болсон найрал дуучид хүрэлцэн иржээ.

Хувь заяагаа холбосон хос хуримынхаа гэрэл зургийн зохиогчийн эрхийг “Hello!” сэтгүүлд, дүрс бичлэгийн эрхийг “Netflix”-д өгсөн нь Норвегийн хэвлэл мэдээллийг дэмжээгүй үйлдэл хэмээн ард иргэдийн дунд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд амжсан юм.

Хуримд 87 настай, сүүлийн үед лагшин чилээрхэн тааруу байгаа ван Харалд хатан Сонжа болон ордны бусад язгууртнуудтай хамт оролцсоноос гадна Шведийн ордныг төлөөлөн ширээ залгах гүнж Викториа өөрийн нөхөр хунтайж Даниел болон ах хунтайж Карл Филип, бэр эгч гүнж Софиа тайгаа уригдан иржээ. Харин Европын бусад вант улсын ордны төлөөлөл хүрэлцэн ирээгүй гэнэ.

Марта Луиза 2022 онд Норвегийн ордныг төлөөлөхгүй гэдгээ албан ёсоор зарлан гүнж хэргэмээсээ татгалзсан билээ. Тэрээр өөрийгөө сахиусан тэнгэрүүдтэй харилцах чадвартай хэмээдэг бол нөхөр болсон Вэррэтт нь янз бүрийн сүнс, онгодтой харилцдаг бөгөөд өөрийгөө жатга зайлуулж, өвчин анагаадаг гэдэг байна.

Тэд 2022 онд сүй тавьсан юм. Хуримын дараа Вэррэтт ямар нэг ордны хэргэм, албан ёсны үүрэг хүлээн авахгүй аж.

Марта Луиза урьд зохиолч Ари Бэнтэй гэр бүл зохиож, 14 жил хамт амьдарч, гурван хүүхэд төрүүлээд 2017 онд салсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38