Эверестэд дроноор ачаа хүргэх анхны туршилтыг амжилттай явуулжээ
6 сарын 6. 10:282

Эверест ууланд Балбын талаас анх удаа дроноор ачаа хүргэх туршилтыг амжилттай явуулснаар ууланд авирах, аврах ажиллагаа явуулах, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүллээ гэж Хятадын дрон үйлдвэрлэгч “DJI” компани өнөөдөр мэдэгджээ.

Энэ оны дөрөвдүгээр сард “DJI FlyCart 30” дроныг ашиглан явуулсан туршилтын үеэр гурван хүчилтөрөгчийн баллон болон 1.5 кг жинтэй бусад ачааг 5364 метрийн өндөрт орших бааз лагериас нэгдүгээр бааз руу /6000 орчим метр/ хүргэсэн бөгөөд буцах замдаа хог зөөвөрлөсөн байна.

Кхумбу мөсөн гол нь бааз лагерь болон нэгдүгээр бааз хоёрын хооронд оршдог бөгөөд мөсөөр хучигдсан, байнга цасан нуранги болдог тул маш аюултай газарт тооцогддог. “Бид өдөр бүр 6-8 цагийг энэ мөсөн голыг дамнан алхах хэрэгтэй болдог. Өнгөрсөн жил гурван шерпа амиа алдсан” гэж “Imagine Nepal Trek and Expeditions” компанийн хөтөч Мингма Гялже Шерпа ярьжээ.

Харин “DJI” компанийн мэдээлснээр, уг дрон 15 кг жинтэй ачааг бааз хооронд 12 минутын дотор өдөр, шөнөгүй тээвэрлэх боломжтой байна. Туршилтын үеэр “FlyCart 30” нь Балба, Хятадын хил дээр орших Эверест уулан дээр 6191.8 метрийн өндөрт нисэж, 6000 метрийн өндөрт 15 кг жинтэй ачааг тээвэрлэх чадалтай болохоо харуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
3
1
0
7
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
103.140.10.205
   /
6 сарын 8. 11:52

Аажимдаа онгон дагшин догшин гэдэг нь байхгүй бол өндөр аюултай уулны авиралт гэдэг болох байх даа

OYUN
129.205.113.168
   /
6 сарын 6. 15:21

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Онцлох мэдээ
Сөүл: Дараа сард түүхэндээ хамгийн олон өвчтөнүүдийн жагсаал болно
2024-6-21 16:06
Таван жилийн өмнө алга болсон илжиг хандгайн сүрэгтэй нийлсэн байжээ
2024-6-21 15:32
Насанд хүрэгчдэд зориулсан хиймэл оюун ухаант робот энэ зунаас худалдаанд гарна
2024-6-21 14:59
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33