Хугацаа нь дууссан арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний хор уршиг
6 сарын 6. 10:321

Задлаад жил гаруй болсон арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхвэл юу болох бол.? Бактерийн халдвараар өвчилж, асар хүчтэй үрэвсэл үүсгэж болзошгүйг гоо засал, арьс харшлын эмч мэргэжилтнүүд анхааруулжээ.

АНУ-ын хэвлэл мэдээллийн New York Post сонины орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр Америкийн гоо сайхны мэс засалч, богино хэмжээний видео контент хуваалцдаг Tik Tok платформ дээр 8 сая гаруй дагагчтай доктор, профессор Энтони Юнгийн анхааруулгаас иш татан “Арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний хүчинтэй хугацаа хэзээ дуусахыг үргэлж шалгаж байгаарай" хэмээн анхааруулсныг онцолсон байна.

Доктор Юн саяхан нэгэн эмэгтэйд тохиолдсон явдлыг иш татан өөрийн TikTok хуудаснаа охид эмэгтэйчүүдэд хандан дээрх анхааруулгыг хүргэжээ. Энэ эмэгтэй өнгөрсөн 3-р сард нүүрэндээ хугацаа нь дууссан арьс арчилгааны бүтээгдэхүүн түрхсэнээс болж арьс нь маш их үрэвсжээ. Нийгмийн сүлжээнд олон дагагчтай, бидний хэлдгээр нөлөөлөгч бүсгүй өөрийн улайж үрэвссэн арьсныхаа талаар хийсэн уг бичлэгийг тухайн үед 30 сая гаруй хүн үзсэн байна.

Тухайн үед тэрээр "Бүтээгдэхүүнийг түрхмэгц л миний арьс хорсож эхэлсэн тул тэр даруй нүүрээ угааж, тайвшруулах арга хэмжээ авсан ч ийм байдалтай болоод байна" хэмээн тайлбарлаж байв.

Доктор Юн “Таны харж байгаачлан энэ эмэгтэйн нүүр бараг бүхэлдээ улайж, үрэвссэн байдалтай болжээ. Энэ бол нянгийн гаралтай халдвар авсан гэсэн үг юм” хэмээн оношлосон ба аз болоход цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тухайн эмэгтэйн арьс дээрдэж байгааг мөн өгүүлсэн байна. “Гэхдээ хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хэрхэвч нүүрэндээ түрхэж болохгүй” хэмээн Юн эмч зөвлөсөн юм.

Тэгвэл хугацаа нь дууссан арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн яагаад аюултай вэ? Энэ талаар Юн эмч “Хугацаа нь дууссанаас хойш арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүний доторх химийн найрлага өөрчлөгдөхөөс гадна хамгийн аюултай нь нян үржих таатай орчин болж хувирдаг. Энэ хоёрын аль аль нь арьсанд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр” хэмээн тайлбарлав.

New York Post сонинд бичсэнээр Юн эмч хугацаа нь дууссан арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг сануулдаг цорын ганц мэргэжилтэн биш юм гэжээ. Тодруулбал Америкийн арьсны эмч, доктор Айви Ли “Хугацаа нь дууссан арьс арчилгааны бүтээгдэхүүний хамгийн том эрсдэл нь найрлага нь муудсанаас болж үр нөлөөгөө алдаж, арьсыг цочроодог явдал юм” гэж анхааруулжээ.

Түүнчлэн АНУ-ын ашгийн бус эрдэм шинжилгээний төв бөгөөд нэгдсэн эмнэлэг болох Майо клиникийн зүгээс ч "Хугацаа нь дууссан арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн нь арьсны нүх сүвийг бөглөхөөс гадна бактерийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Эдгээр болзошгүй эрсдэлээс зайлсхийхийн тулд та арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнээ хэр удаан хадгалж буйгаа үргэлж санаж байх хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
OYUN
129.205.113.168
   /
6 сарын 6. 15:21

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50