Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
9 сарын 18. 10:590

Бразилын эрдэмтэд хүний тархины дээжээс бичил хуванцар илрүүлсэн тухай даваа гарагт АНУ-ын Анагаахын шинжлэх ухааны холбооны “JAMA” сэтгүүл нийтэлжээ.сүүлийн жилүүдэд бичил хуванцрын бохирдол байгаль орчин болоод эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болоод байгаагийн нэг жишээ энэ юм.

Бичил хуванцар буюу хуванцрын 0.0055-0.025мм ширхгүүд өмнө нь хүний цусны эргэлт болон бэлгэ эрхтэн гэх мэт олон эд эрхтний бүтцээс илэрч байсан ч өнөөг хүртэл тархинаас хараахан илрээгүй байсан юм.

Тухайлбал, Сао Пауло их сургуулийн судалгааны баг 33-100 насны 15 талийгаачийн тархинд 2023 оны хоёрдугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл шинжилгээ хийж, шинжилгээний дүнг боловсруулан судалсан байна.

Тэгэхдээ эрдэмтэд үнэр хариуцдаг, боловсруулдаг тархины жижиг хэсэгт хамгийн их анхаарал хандуулсан байна. Тэгэхэд 15 талийгаачийн наймынх нь тархинаас бичил хуванцар илэрсэн аж.

Нийтдээ 16 өөр төрлийн бичил хуванцрын ширхэг, хэсгүүд илэрсний дийлэнх нь буюу 43.8 хувь нь полипропилен байжээ. Үүнээс дүгнэхэд хүн төрөлхтөн амьсгалын замаар агаарт буй бичил хуванцрын бохирдлыг тархи хүртлээ сорж байна гэсэн үг.

Судлаачдын хэлж байгаагаар полипропилен тавилга, хивс, хувцас, лонх, шил, тарагны сав, халуун ундааны аяга гээд бүх зүйлд агуулагддаг бөгөөд хоол боловсруулах болон амьсгалын замаар дамжин хүний биед асар ихээр орж байгаа гэнэ.

Өмнө 2019 онд нийтлэгдсэн нэгэн судалгааны тайлангаас үзвэл энгийн хүн жилд дунджаар 50 мянган ширхэг бичил хуванцар, долоо хоногт таван грамм буюу нэг кредит картны хэмжээтэй хуванцар иддэг гэжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04