Сөүл: Хятад сайтаас захиалсан сандаал, малгайн дахь хорт бодис 229 дахин өндөр байна
8 сарын 14. 11:461

БНХАУ-ын цахим худалдааны AliExpress, Temu, Xinyin гэх мэт сайтуудаас захиалсан сандаал, малгайнд шинжилгээ хийж үзэхэд хүний биед хортой бодисуудын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 229 дахин өндөр байгаа нь илэрчээ.

Сөүл хотын захиргааны энэ сарын 14-нд мэдээлснээс үзвэл, дээрх гурван цахим худалдаанаас түүврийн аргаар захиалсан 144 бараанд ээлжит шалгалт хийж үзэхэд 11 нь эрүүл мэнд, аюулгүй байдлын хувьд асуудалтай гэх хариу гарчээ.

Тухайлбал, долоодугаар сарын 12-ноос энэ сарын 9-ний хооронд Сөүл хотын захиргааны Эрүүл мэнд, орчны судалгааны хүрээлэн мэргэжлийн гурван байгууллагатай хамтран цахимаар захиалсан хоолны сав 94, гоо сайхны бараа 13, сандаал, малгай 28, ариун цэврийн хэрэгсэл есийг шинжилсэн байна.

Шинжилгээний дүнд флатат хуванцаржуулагч бодис зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 167.5-229.2 дахин өндөр гарсан байна. Флатат хуванцарнуулагч бодисууд бэлгийн эсийн тоог цөөрүүлдэг, үргүйдүүлдэг, хорт хавдар үүсгэдэг гэдгийг мэргэжилтнүүд сэрэмжлүүлдэг билээ.

Түүнээс гадна хоёр сандаалаас зөвшөөрөгдсөн хэмжээнээс 2-9 дахин их никел илэрсэн байна. Никел их байснаар арьсанд харшил үүсгэх асуудал түгээмэл үүсдэг билээ.

Мөн хэд хэдэн малгайнаас хорт хавдар үүсгэгч формальдегид бодис хоёр дахин өндөр, хоёр хөнгөн цагаан данхнаас никел хоёр дахин өндөр, хоёр төрлийн хумсны будагнаас диоксан 3.6 дахин өндөр, метанол 1.4 дахин өндөр илэрсэн байна.

Гоо сайхны бүтээгдэхүүний бүтцийг зөөллөхөд ашигладаг диоксины хувьд зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гарах нь хорт хавдар үүсгэх, метанол өндөр агуулагдах нь нүд, амьсгалын замд сөргөөр нөлөөлөх, удаан хугацаандаа төв мэдрэлийн систем, хоол боловсруулах систем, харааны мэдрэлд аюул учруулах эрсдэлтэй байдаг аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
зочин
202.21.96.212
   /
8 сарын 15. 9:27

Манай улсын хорт хавдрын эх үүсвэр энэ байна ш дээ

Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38