Миряны бүлэг хүчирхийллийн таван хэрэгтнийг илчлээд байна
6 сарын 7. 12:580

Одоогоос хорин жилийн тэртээ гарч байсан Миряны гэх бүлэг хүчингийн хэрэг сүүлийн үед дахин олны анхаарлын төвд орж, ярианы сэдэв болоод байгаа билээ. Тэгвэл, энэ долоо хоногт цахим орчинд хэрэгт холбоотой нийт таван этгээдүүдийн нэр, царайг илчилсэн бичлэг дэлгэгдсэн байна.

Тухайлбал, нэр бүхий Юүтүб сувгууд энэ долоо хоногт ээлж дараалан дүрс бичлэг бэлтгэн нийтэлж, хэрэгтнүүдийн царай, нэр, төгссөн сургууль болон ажлын газар, гэрийн хаягийг нь нэг бүрчлэн дэлгэж байгаа билээ. Ийнхүү одоогийн байдлаар Пак Ги Бом, Шим Чон Хён, Ку Дн Ү, Ким Сон Сү, Чу Дун Вон гэх таван хэрэгтний зураг, цахим хаяг гэх мэт мэдээлэл олонд ил болоод байна.

Дүрс бичлэгүүдээс үзвэл, хэрэгтнүүд гэр бүл зохиож, элбэг хангалуун амьдарцгааж байгаа бололтой. Гэвч тэдний тухай мэдээлэл авсан иргэд түргэн хөдөлж, жигшин зэвүүцэж, дургүйцлээ ширүүн илэрхийлж байна.

Тухайлбал, Пак Ги Бомын ажиллаж байсан гэх Чон Дуд байдаг рестораныг иргэд эвдэн сүйтгэсэн юм. Харин рестораны зүгээс үүдэндээ “бид буруу хүн ажилд авсандаа гүнээ харамсаж, та бүхнээс өршөөл эрж байна. Хэрэгтэн манай зээ дүү юм. Хуулийн дагуу зохистой арга хэмжээ авч ажиллах болно оо” гэх бичигтэй өршөөл гуйсан самбар өлгөөд хаалгаа баржээ.

 

 

Мөн Шим Чон Ён хэргийн дараа нэрээ сольж, хожим импортын машин борлуулдаг “Volvo” компанид ажиллаж байсан гэнэ. Харин түүний тухай мэдээлэл тармагц байгууллагын удирдлагууд хэрэгтнийг нэн даруй ажлаас нь чөлөөлснөө зарласан аж.

Харин Ку Дн Үгийн тухай бичлэг шуугиан дэгдсэний улмаас Ку Дүн Үгийн ажилладаг том компани түүнийг өөр газарт түр хугацаагаар томилж, удалгүй ажлаас нь чөлөөлсөн гэх.

 

 

Тэгвэл, дөрөв, тав дахь хэрэгтний мэдээлэл дэлгэгдээд удаагүй байгаа тул одоогоор хэрхэж байгаа сураг хомс байна.

Эргэн санавал, Миряны гэх бүлэг хүчингийн хэрэг одоогоос 20 жилийн өмнө буюу 2004 оны арван хоёрдугаар сард илэрч байсан билээ. Тухайлбал, Мирян орчмын ахлах сургуулиудын дор хаяж 44 сурагч Улсанаас ирсэн дунд ангийн 14 настай охиныг бүтэн жилийн турш удаа дараа бүлэглэн хүчиндсэн юм. Охин 2003 оны зургаадугаар сард дугаар андууран залгаснаас болж Мирянд байдаг ахлах сургуулийн сурагчтай танилцаж, тогтмол утсаар ярьж байгаад түүний урилгаар 2004 оны нэгдүгээр сард Мирянд очиж байжээ.

 

 

Тухайн үед тус хэргийг шалган ажиллаж байсан Улсаны прокурорын газар 10 хэрэгтэнг баривчилж, долоог нь шийтгэн, гурвыг нь чөлөөлсөн юм. Түүнээс гадна хорин хэрэгтнийг хүүхдийн засан хүмүүжүүлэх төвд илгээсэн байдаг. Харин үлдсэн хэрэгтнүүдийг хохирогчтой тохиролцсон, эсвэл хэрэгт шууд холбогдолгүй гэх шалтгаанаар мөрдөн байцаагаагүй гэдэг. Гэвч чухамдаа баривчлагдсан, баривчлагдаагүй бүх хэрэгтэн насанд хүрээгүй, гэмт хэрэг үйлдэж байсан удаагүй, сурлага, амьдралаа төлөвлөсөн залуу хүүхдүүд, үе тэнгийнхэндээ уруу татагдаж, бэлгийн сонирхлоо даган буруу үйлдэл туршиж, хөнгөн хэрэг үйлдсэн гэх мэт шалтгаанаар хэргийн бүртгэлгүй өнгөрсөн билээ.

 

Эх сурвалж: 전투토끼

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24