Бүтээлч баг бүрдүүлэхэд зан байдал тодорхойлох тестүүд нэн тустай
6 сарын 10. 15:550

Сүүлийн жилүүдэд ажлын орчинд хувийн зан байдлын сорил, тестүүд чухал байр суурь эзлэх болжээ. Үнэхээр ч энэ төрлийн тестүүд бүтээлч баг бүрдүүлэх, багийн соёл, онцлогийг ханган хамтын ажиллагааг сайжруулах, зөв хүнийг тохирсон ажилд нь томилох гээд олон талаар ажил олгогчдод ашиг тусаа үзүүлж байгаа юм. Гэхдээ хүн хүнд тохирсон зөв тестийг олж авна гэдэг ярвигтай, зарим тооцоолоогүй саадтай байж мэднэ шүү.

Энэ нийтлэлээр бид зан байдал тодорхойлох тест бүтээлч баг бүрдүүлэхэд ямар нэмэртэй байдгийг, мөн тестийг хэрхэн зөв ашиглах гурван зөвлөгөөг бэлдлээ.

Зан байдал тодорхойлох тестүүдийн давуу талууд:

  1. Ажилтнаа илүү сайн ойлгоно. “Үндсэн тав”(Big Five) тэргүүтэй мэдээлэлд суурилсан зан байдал тодорхойлох тестүүд багийн гишүүд болон ахлагч нарт өөрсдийгөө төдийгүй эргэн тойрныхныгоо илүү сайн ойлгож, хүлээж авахад онцгой нэмэртэй. Өөрийгөө ойлгоно гэдэг бол мэдээж багийн ажиллагаа, нягт харилцаа, аль болох бага үл ойлголцохын үндэс суурь билээ.
  2. Багийн олон талт байдлыг дэмжинэ. Багийн гишүүд болон ахлагчийн онцгой чадваруудыг ойлгож авснаар тухайн баг олон талын авьяас бүрдсэн, элдэвтэй баг болж чадна. Улмаар илүү бүтээлч, инновацлаг болох боломж нээгдэнэ.
  3. Асуудлыг шийднэ. Зан байдал тодорхойлох тестийн үр дүнд багт үүсээд буй асуудлын шалтгаан тодорч магадгүй юм. Өөрсдийнхөө тухай илүү мэдээлэлтэй болсноор гишүүд тулгамдсан асуудлын үндэс болоод гарцыг олж, илүү найрсаг ажлын орчин бүтээж чадна.

Болзошгүй саадууд:

  1. Хэт хялбарчлах. Зан байдлын тестүүд бол дотоод хүнээ, онцлог болон нийтлэг талуудаа ойлгоход тустай арга зам мөн. Гэхдээ ажил олгогчид эл тестүүдийн хариу цагаан цаасан дээр хараар бичсэн үндсэн хууль биш гэдгийг анхаарч байх хэрэгтэй. Тестийн хариу бол ердөө тэр хүнийг арай илүү түвшинд илэрхийлэх, ойлгуулах хэрэгсэл юм. Иймд тестийн хариунд хэт их найдсанаар өөр өөрийн онцлогтой хүмүүсийг хэт хялбар, энгийнээр бодох, буруу ойлгох, гадуурхах, улмаар баг дотор хагарал үүсгэх эрсдэлтэй.
  2. Хувийн асуудал. Зарим ажилтнууд эдгээр тестүүдийн хариугаар илэрсэн хувийн чанаруудаа бусдад тайлагнах дургүй байж болох юм. Ажилтныхаа нууцыг хүндэтгэн, зөвхөн түүний сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах ёс зүй баримтлах нь чухал.
  3. Буруугаар ойлгох. Зарим зан байдлын тестүүд тухайн хүний илт өөр байгаа зан байдлыг буруугаар илэрхийлж болзошгүй. Иймд тестийн хариуг эцсийн дүгнэлт хэмээн хүлээж авахын оронд нөхцөл байдлыг харгалзан үзэж, нээлттэй бодож, нээлттэй ярилцах хэрэгтэй.

Зан байдлын тестүүдийг хэрхэн зөв ашиглах вэ?

  1. Нээлттэй харилцаа үүсгэ. Багийн гишүүдийнхээ дунд тестийн хариуны талаар нээлттэй ярилцаж, нэгнээ ойлгон, өдөр тутмын ажил, хамт олны уур амьсгалд хэрхэн нөлөөлдөг түүнийг хэрхэн илүү сайжруулах боломжтойг хэлэлцээрэй. Тэгэхдээ эдгээр тестэд муу дүн, сайн дүн гэж байхгүй бөгөөд хэн ч тестийн хариунаас болж гадуурхагдах ёсгүй гэдгийг ойлгуулах нь тун чухал.
  2. Цаашдын ажилтайгаа хослуул. Зан байдлын тестийг ажлын хөтөлбөртэй, жишээлбэл, ганцаарчилсан сургалт, багийн ажил гэх мэттэй уялдуулан дэмжлэг болгон ашиглахад хамгийн тохиромжтой. Тестийн үр дүн тухайн хүний цаашид хэрхэн хөгжиж болох боломжийг харуулдаг сайн талтай.
  3. Сургалт, семинар санал болго. Багийн гишүүдийн зан байдлын тестийн хариуг сайтар нягталж, тус бүрд нь болон нийт багт тохирсон сургалт, семинар санал болговол зүйтэй. Багийн гишүүд тус бүрдээ болон нийтдээ ямар хэрэгцээ шаардлага, үзэл бодолтой байгааг ойлгож, өсөж хөгжих замыг нь нээх хэрэгтэй.

Дүгнэлт

Нэгнийхээ доторхыг ойлгож, олон талт байдлыг өргөжүүлж, багийн ажиллагааг дэмждэг тул зан байдал тодорхойлох тестүүд бүтээлч баг бүрдүүлэхэд нэн тустай хэрэгсэл. Гэхдээ ажил олгогч нар ямар нөхцөлд хэнээс ямар тест авах талаараа сайтар бодож сонгох хэрэгтэй. Тестийн үр дүнд тулгуурлан нээлттэй хэлэлцэх, цаашдын хөтөлбөр боловсруулах, тохирсон сургалт зохион байгуулах зэрэг нь тухайн баг хамт олны бүтээмжийг дээд түвшинд нь хүргэж, таатай ажлын орчин бий болгоход нэн тустай.

Эх сурвалж: Linked in

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52