Чарльзын хөргийг сүйтгэжээ
6 сарын 12. 10:570

Өдгөө Лондонгийн Филлип Молд галлерейд буй ИБУИНВУ-ын ван Чарльзын анхны албан ёсны хөргийг амьтны эрхийн төлөө тэмцэгчид сүйтгэжээ.

Тухайлбал, улаан өнгийн дэвсгэрээсээ болоод олны дунд маргаан дагуулж, шуугиан тариад байсан эл хөрөг дээр “Энимал Райсин”(Animal rising) бүлгэмийн хоёр гишүүн Английн “Валлас, Громит хоёр” инээдмийн хүүхэлдэйн киноны Валласын нүүрийг “Бяслаг байхгүй ээ, Громит. Амьтдыг хүчирхийллээс хамгаалах дээдсийн нийгэмлэгийнхний фермүүд ямар харгис байгааг хар л даа” хэмээн хэлж байгаа мэтээр наажээ.

Ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэх болсны шалтгаан нь, тухайн бүлгэмийнхэн өнгөрсөн долоо хоногт дээр дурдсан нийгэмлэгийн стандартыг баримталдаг гэх 45 фермээр явж шалгасан байна. Гэтэл амьтдыг торонд хашихгүй, сэлүүхэн тухтай орчинд байлгана хэмээн амладаг тус стандарт огт хэрэгжээгүй, амьтдыг асар их тарчлааж байсан гэнэ.

Үүний хариуд Амьтдыг хүчирхийллээс хамгаалах дээдсийн нийгэмлэг тус бүлгэмийн зорилгыг ойлгож байгаагаа, хөндөгдсөн асуудалд онцгой анхаарал хандуулахаа амлан, мөн хууль бус үйлдэл хийснийг нь буруушаасан мэдэгдэл хийсэн юм.

Харин галлерейн эзний мэдээлж байгаагаар хөрөг хамгаалалтын бүрхүүлтэй байсан учир ямар нэг байдлаар гэмтээгүй, эсэргүүцэгчдийн наасан зургийг арван секундийн дотор хуулсан, цагдаад мэдэгдсэн аж.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50