БНСУ: Дотоодын аялал үнэтэй байгаа тул иргэд амралтаа гэртээ өнгөрүүлж байна
7 сарын 1. 16:301

Сөүлийн оффис ажилтай залуус ээлжийн амралтаараа аялах хүсэлтэй ч гэртээ байхаас өөр аргагүйд хүрч байгаа талаараа мэдээлжээ.

Жишээлбэл, 29 настай И амралтаараа гадаадад аялахын оронд мөнгөө хэмнэн дотооддоо аялахаар шйиджээ. Гэвч нислэг, байрлах газрын үнэ гээд дунджаар нэг хүний сая гаруй вон хэрэгтэй болсон гэнэ.

Тэрээр “Амьдрах зардал, зээлийн хүү өссөн ч цалин хэвэндээ байна. Иймд амралтаараа хаашаа ч явж чадахгүйд хүрлээ. Энэ жилдээ гэртээ байж, мөнгөө хадгалаад дараа жил аялах бодолтой байна” хэмээг ярьжээ.

Инфляци, зээлийн хүү өндөр байгаа тул амралтаа гэртээ өнгөрөөхөөр шийдсэн залуус И-гээр дууссангүй.

Статистикийн мэдээнээс үзвэл, Өмнөд Солонгост өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард 2.7 хувиар өссөн нь өмнөх 2.9 хувийн өсөлөөс удааширч байгаа үзүүлэлт боловч инфляци өндөр байгаа тул иргэдийн нуруун дээр хүнд ачаа болсон хэвээр байна.

Дунд сургуулийн охин, бага сургуулийн хүүтэй 48 настай Жү ч гэсэн энэ жилийн амралтаараа гэртээ байж, ном уншиж, дасгал хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Түүний хэлснээр боловсролын зардал нэмэгдсэнээс болж амралтад явах, зочид буудалд хонох нь тансаглал болж хувирсан гэнэ. Тэрээр “тийм болохоор амралт зугаалгын улирал дуусаж, арай хямд болсон хойно нь амралтын өдрүүдээр хурдхан агаарт гарах төлөвлөгөөтэй байна” гэжээ.

Мөн Сэжонд амьдардаг оффисын ажилтан 32 настай И “одоо цагт амралт зугаалгын аятайхан газарт дундаж хоол идэхэд л 20-30 мянган вон болж байна. Хоёр хүүхэдтэй айл амралтын газарт хоёр хоноход ч сая вон хүрэхээ байж. Иймээс энэ зун мөнгөө хадгалж байгаад өвөл болохоор арай хямд улс руу ялах бодолтой байна” гэжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
4
5
4
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.126.90.135
   /
7 сарын 2. 9:22

Монголыг аймар үнэтэй бна хүмүүс нь яаж амьдраад бнаа? Манай улсад ажилласан ч гэрлүүгээ явуулах мөнгө нь энд амьдарч хүрэхээргүй юм бн гээд дуу алдацгаагаад бна лээ шд

Онцлох мэдээ
Монложистикс Групп нь үндэсний томоохон групп компани болох ТЭСО Группийн охин компанид хөрөнгө оруулав
02024-7-3 17:00
Канье Уэст “Украины дайсан” болов
02024-7-3 15:49
QPay солонгос жуулчдыг хүлээж авахад бэлэн! Харин та QR кодоо авсан уу?
02024-7-3 15:02
Энэтхэгийн тэргүүн баян хүүгийнхээ хуримыг угтан 52 хосыг гэрлүүлжээ
02024-7-3 14:52
Сьерра-Леонд хүүхэдтэй гэрлэхийг хориглов
02024-7-3 12:56
Балбын “Буддагийн хойд дүр” бага насны хүүхэд хүчирхийлж 10 жилийн ял сонсов
02024-7-3 12:13
Саудын Араб: Газрын тос, байгалийн хийн шинэ ордууд илрүүлжээ
02024-7-3 12:02
Энэтхэгийн шашны баяраар эмэгтэйчүүд хүүхдүүд голдуу 116 хүн гишгүүлж нас барав
02024-7-3 11:50
Таван минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгддэг цахилгаан автомашины батарей бүтээжээ
02024-7-3 4:45
Хэт халсан мод агаарыг улам бохирдуулдаг гэв
02024-7-2 15:44