Мадрид цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээг хориглолоо
9 сарын 10. 15:300

Мадрид хотын эрх баригчид Лайм, Дотт, Тиер тэргүүтэй цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын үйлчилгээний лицензийг эргэн харахаар болсноо зарлав. Улмаар Испанийн нийслэл хотод цахилгаан скүүтер түрээсийн үйлчилгээг хориглох төлөвтэй байна.

Хотын дарга Хосе Луйс Мартинез Алмейда тус шийдвэрээ мягмар гарагт нийтэд зарласныг нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх гурван компани 2023 оны гуравдугаар сард олгогдсон үйлчилгээний зөвшөөрөлд тусгасан шаардлагыг хангаагүй бололтой хэмээн мэдээлж байна.

Тухайлбал, тус компаниуд шаардлагатай мэдээлэл бүхий тайлан тавихаас татгалзсан, мэдээлэлд нэвтрэх эрхийг эрх баригчдад олгоогүйн улмаас үйл ажиллагаагаа нууцалсан гэнэ. Хэдий үйл ажиллагаагаа тэгтэл нууцалсан ч зөвшөөрөлд дурдсан заалтуудыг зөрчсөн нь тодорхой болсон аж.

Энэ талаар мэдээлэхдээ тэр “Тус компаниуд хотыг бүхэлд нь хамран үйлчилгээ явуулж чадаагүй, даатгалын нөхөн төлбөр олгох тал дээр асуудалтай, хориотой бүсэд зорчих, тавихаас сэргийлсэн технологи нэвтрүүлээгүй зэрэг зөрчил гаргасан” хэмээсэн байна.

Дээрх гурван компани тус бүр хоёр мянган цахилгаан скүүтертэйгээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан аж. Гэвч дээрх шийдвэрийн дагуу аравдугаар сараас эхлээд Мадрид хотын гудамд түрээсийн цахилгаан скүүтер гэж үгүй болох юм. Мөн шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн тул нэр заасан компаниуд үйл ажиллагаагаа хорь хоногт багтаан зогсоох үүрэг хүлээж байгаа гэнэ.

Хотын даргын мэдээлснээр уг салбарын зах зээл шаардлагатай дүрэм журмыг сахиж, иргэний аюулгүй байдлыг дээд зэргээр сахин хамгаалахад учир дутагдалтай байгаа нь тодорхой болсон учир цаашид дахин өөр компаниудад энэ төрлийн зөвшөөрөл олгохгүй аж. Харин хувийн цахилгаан скүүтерүүдийг бол хориглохгүй гэнэ.

Үүнээс өмнө Австралийн Мелбурн хот түрээсийн цахилгаан сдүүтертэй холбоотой осол их гарч байгаагаас болон энэ төрлийн үйлчилгээг наймдугаар сард хориглосон билээ. Түүнчлэн Парис хотын иргэд санал хураан, мөн л наймдугаар сард энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын гэрээнд тусгасан хугацаа дууссанаас хойш гэрээг дахин сунгахгүй байхаар шийдсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38