Европын газрын ховор элементийн хамгийн том ордыг Норвегт нээжээ
6 сарын 13. 10:120

Норвегийн уул уурхайн “Rare Earths Norway” компани Европын газрын ховор элементийн хамгийн том ордыг илрүүлсэн гэдгээ мэдэгджээ.

Европ тивийн газрын ховор элементийн хамгийн том ордыг нээсэн нь европчуудын хувьд ховор элементийн зах зээл дэх Хятадын ноёрхлыг зогсооход түлхэц болно гэж шинжээчид үзэж байна. Ирэх жилүүдэд цэвэр эрчим хүч рүү эрчимтэй шилжих тул газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын эрэлт эрс өсөх төлөвтэй байгаа юм.

Норвегийн зүүн өмнөд хэсэгт орших Фен карбонатитын цогцолбор нь газрын ховор элементийн ислийн нийт 8.8 сая тонн нөөцтэй гэж “Rare Earths Norway” компанийн энэ сарын 6-нд хийсэн мэдэгдэлд дурджээ. Энэхүү нээлт нь өнгөрсөн онд хөрш Шведэд илрүүлсэн газрын ховор элементийн асар том ордын сүрийг дарлаа.

“Rare Earths Norway” компанийн гүйцэтгэх захирал Альф Рейстад CNBC телевизэд мэдээлэхдээ, Фен дэх нээлт нь компанийн хувьд “томоохон үйл явдал” боллоо гэжээ. “Өнөөдөр Европт газрын ховор элементийг огт олборлохгүй байгаа гэдгийг онцлох нь зүйтэй” гэж А.Рейстад даваа гарагт цахим хурлын үеэр хэлсэн байна.

Европын Холбооны /ЕХ/ Чухал түүхий эдийн тухай хуулийн нэг зорилго бол 2030 он гэхэд ЕХ-ны газрын ховор элементийн жилийн хэрэгцээний 10-аас доошгүй хувийг олборлох явдал бөгөөд манай компани энэ зорилгод хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэж “Rare Earths Norway” мэдэгджээ.

Осло хотоос баруун өмнө зүгт 210 км-ийн зайд орших Телемарк тойрог дахь газрын ховор элементийн орд нь Норвег улсыг Европын ховор элемент, чухал түүхий эдийн сүлжээний салшгүй хэсэг болгоно гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
3
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24