Сэм Альтман: OpenAI компани энэ онд 3.4 тэрбум ам.долларын борлуулалт хийх зорилт тавьсан
6 сарын 14. 8:230

Хиймэл оюун ухааны технологийн салбартаа түүчээлэгч OpenAI компани энэ жилийн борлуулалтын зорилгоо 3.4 тэрбум ам.доллар хэмээн тодорхойлсон байна.

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 12-ны мэдээлснээр, OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман мөн өдөр зохион байгуулагдсан хурал дээр нийт ажилчиддаа хандаж хэлэхдээ, энэ жил компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс 3.2 тэрбум ам.долларын борлуулалт олно гэжээ.

Харин үлдсэн 200 сая ам.долларыг Мicrosoft компанийн Azure үүлэн үйлчилгээнд өөрийн компанийн хиймэл оюун ухааны загварыг ашиглах боломжийг бүрдүүлснээр олохоор төлөвлөж буй аж. Тус компанийн борлуулалт өнгөрсөн онд 1.6 тэрбум ам.долларт хүрч байсан билээ.

ChatGPT чатботыг танилцуулснаар дэлхийн хиймэл оюун ухааны технологийн хөгжлийг нэг шат ахиулсан OpenAI компани өнгөрсөн сард хүмүүстэй харилцах боломжтой ChatGPT-4o-г танилцуулснаараа олон нийтийн анхаарлыг ахин татсан юм. Түүнчлэн өөрийн бүтээгдэхүүнүүддээ хиймэл оюун ухааны функцийг нэвтрүүлэхээр оролдож буй Apple компани OpenAI-тай хамтран ChatGPT технологийг ашиглах болсон тухайгаа өнгөрөгч 10-ны өдөр мөн мэдээлсэн юм.

Тус компани энэ оны эхээр компаниа 86 тэрбум ам.доллароор үнэлж тендер зарлах санал оруулж байсан билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04
ЕХ Оросын 1.5 тэрбум ам.долларыг Украинд илгээнэ
2024-6-25 11:24