Нетфликс өөрийн шоунуудаар тохижуулсан хоёр өргөн чөлөө нээнэ
6 сарын 19. 11:511

Нетфликс хоёр ч хотод шинэ өргөн чөлөө нээж, үзэгч олондоо өөр өөрсдийн дуртай шоуны ертөнцүүдээр аялах боломж олгохоо амлалаа.

Нетфликс хаус хэмээн нэрлэх тэдгээр цогцолборуудад тус компанийн бүтээсэн телевизийн шоунуудаас санаа, сэдэвтэй бэлэг дурсгалын дэлгүүрүүд байрлаж, арга хэмжээ үргэлж зохиогдох гэнэ. Ингэхдээ хоёр цогцолбор Даллас Галлериа, Кинг оф Пруссиа хэмээх хуучин их дэлгүүр байрлаж байсан хоёр барилгыг сэргээн засварлан орох аж. Дээрх хоёр барилга нь хоёул есөн мянган м.кв-аас том талбайтай бөгөөд 2025 онд нээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

 

Цогцолборуудад нетфликсийн алдартай шоунуудаас сэдэвтэй бүх зүйлийг байлгахаар төлөвлөж байгаагаас жишээ татвал, Скүйд Гэйм шоуны шилэн замтай сорилт заавал байна гэдгийг албаныхан амласан юм.

“Нетфликс хаус бол бидний үзэгчдэдээ барьж байгаа хамгийн шинэ бэлэг. Манай өргөн чөлөөнд бидний хайртай шоунууд хамгийн санаанд оромгүй, давтагдашгүй, шинэлэг байдлаар амилна” хэмээн Нетфликсийн маркеингийн албаны ахлах Мартиан Лий хэлжээ.

 

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Дөлгөөн
   /
6 сарын 19. 17:23

Jdjdjdk

Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50