Барселонд жуулчны татварыг нэмэгдүүлнэ
7 сарын 22. 12:450

Испанийн Барселон хотод 12 цагаас доош хугацаанд байрлах усан онгоцоор аялагчдад ногдуулж буй жуулчны татварыг нэмэгдүүлнэ гэж тус хотын дарга Жауме Кольбони ням гарагт мэдэгджээ.

“Бид усан онгоцоор аялагчдад ногдуулах татварыг эрс нэмэгдүүлэхийг санал болгоно” гэж Ж.Кольбони “Эль Паис” сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Энэ бол олон хүний бүрэлдэхүүнтэй аяллын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор авч буй цуврал арга хэмжээний сүүлийнх нь юм.

Барселоны оршин суугчид ийм төрлийн аяллыг эсэргүүцэн “жуулчид гэртээ харьцгаа” хэмээн хашгирч, тэдэн рүү ус цацсанаас хойш хэдхэн долоо хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийжээ.

“Статиста” мэдээллийн платформын мэдээллээр, Барселон хот өнгөрсөн онд хамгийн олон буюу хөлөг онгоцоор аялагч 3.6 сая хүнийг хүлээн авчээ. Одоогийн байдлаар, тэдэнд өдөрт 7 еврогийн /7.61 ам.доллар/ татвар ногдуулж байгаа юм. Ж.Кольбони жуулчны татварыг хэдий хэмжээгээр нэмэгдүүлэх талаар дурдаагүй боловч ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргаж байгаа нь тодорхой байна.

“Усан онгоцоор аялж явах үедээ түр зогсдог зорчигчдын хувьд /12 цагаас доош хугацаагаар/ нийтийн эзэмшлийн талбайг ихээр ашиглаж, сэтгэл ханамж авдаг. Энэ нь хотод ямар ч ашиг тус өгдөггүй. Жуулчид тухайн газар орондоо хүндэтгэлтэй ханддаг байгаасай бид хүсэж байна” гэж тэрбээр ярьжээ. Өнгөрсөн сард Ж.Кольбони ярихдаа, тус хот 2028 он гэхэд жуулчдад байр түрээслэхийг хориглоно гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн жуулчдад өөр бусад төрлийн татваруудыг ногдуулахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04