Зөрүүд жуулчид буцсанд Фүжи уулыг “торноос нь гаргажээ”
8 сарын 22. 12:460

Фүжи уулын зургийг даруулахгүй гэсэндээ хаалт босгон олны анхаарлын төвд ороод байсан Японы жижиг тосгон дээрх шийдвэрээ буцаасан байна.

Фүжикавагүчико тосгоны Лаусон сүлжээ дэлгүүрийн өмнөх төв зам дээрээс уулын зураг хамгийн гоё гардаг гэх яриа байдаг тул тус тосгон жуулчдын хөлд дарагдах болсон юм. Тосгоны оршин суугчдын мэдээлж байгаагаар жуулчид олноор цугларахын сөрөг тал нь, тэд хогоо хаа сайгүй хаяж, тэмдэг тэмдэглэгээг үл хамааран замын хөдөлгөөнд саад учруулж өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулж байсан гэнэ.

Иймд тосгоны удирдлагууд тавдугаар сард зураг дарах алдартай цэгт уулыг халхалсан өндөр хар торон хаалт татаж байлаа. Тэгсэн ч жуулчид торыг нүхлэн байж уулын зураг дарсаар байсан билээ. Харин наймдугаар сарын 15-нд тус хаалтыг буулгаж, Фүжи уулыг “чөлөөлсөн” байна.

Угтаа бол хүчтэй шуурганд хийсэхээс сэргийлж торон хаалтыг түр буулгасан боловч албаныхны мэдээлж байгаагаар эргүүлэн босгох тов гараагүй байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18
Ким Жон Ун цөмийн хүчээ АНУ-ын эсрэг ашиглахад бэлэн гэв
02024-9-12 12:55
Монголын Алт Компани нээлттэй ажлын байрны өдөрлөг зарлалаа
02024-9-12 12:25
MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good Workplace Awards 2024 арга хэмжээг Zangia.mn болон Nito.one хамтран зохион байгуулах гэж байна
02024-9-12 12:24
Илон Маск дуучин Тэйлор Свифтэд хүүхэд “хийх” санал тавьжээ
02024-9-12 11:54
АНУ-ыг эсэргүүцэж ОХУ Хятадтай нэгдэхэд бэлэн
02024-9-12 11:33
ОХУ-ын төрөлт түүхэн доод цэгтээ хүрэв
02024-9-11 12:45
АНУ-ын цагдаа нарт харь гаргийнхантай харилцах гарын авлага тараажээ
02024-9-11 12:09
ОХУ-ын гүн рүү алсын тусгалт пуужин харвахыг Украинд АНУ зөвшөөрнө
02024-9-11 11:36
Италичууд ухаалаг утсыг 14 нас, цахим сүлжээг 16 насаар хязгаарлах санаачилга гаргав
02024-9-11 10:47