Цагаан хэрэм дээрээс жуулчид дроноор хоол захиалан хүргүүлдэг боллоо
8 сарын 23. 13:050

Цагаан хэрэм рүү мацаад өлсөж ядарсан жуулчид хоолоо агаараар хүргүүлж иддэг болжээ.

БНХАУ-ын хоол хүргэлтийн Мэйтуан компани Бээжингийн төвөөс хол, үйлчилгээ авах боломжгүй эртний байгууламж дээр хоол, унд, эм хэрэгсэл гэх мэт хөнгөн бараа хүргүүлэн авах шинэ үйлчилгээгээ өнгөрсөн долоо хоногт зарласан байна.

Энгийн хэрэглээний дрон үйлдвэрлэл, экспортоороо дэлхийд тэргүүлэгч Хятад оронд дрон хүргэлтийн үйлчилгээ эрчтэй хөгжиж, ийнхүү нийслэл Бээжинд анхны дрон хоол хүргэлтийн үйлчилгээ нээгджээ.

Дроноор бараа хүргэх хүрээ цагаан хэрмийн ойролцоох зочид буудлуудын дээврээс Бадалины өмнөд өргөтгөл хүртэл байх юм гэнэ. Дрон салхитай, бороотой цаг агаарт ажрахгүй бөгөөд нэг нислэгээр 2.3кг жинтэй бараа хүргэх чадалтай аж.

Үнийн хувьд тус компанийн бусад хүргэлттэй ижил дөрвөн юань, өдөр бүр 10-16 цагийн хооронд ажиллах юм байна. Харин 16 цагаас хойш хүргэлтийн дронууд хог зөөх ажилдаа орох гэнэ.

Хэдий хол зам туулж байгаа нь дрон боловч үүнд хүний оролцоо чухал юм. Тухайлбал, хоол захиалмагц хүргэлтийн ажилтан үйлчлүүлэгчийн захиалгыг бэлтгэж, зочид буудлын дээвэр дээр гаран дронд бэхлээд хөөргөх аж. Дроныг жолоодох шаардлагагүй, өөрсдөө автомат жолоодлогоор хэрэглэгчид очих бөгөөд хүлээн авах цэгт өөр нэг ажилтан барааг дроноос авч, захиалагчийн гарт хүлээлгэж өгөх юм байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47