Өөр гарагт очсон мэт Улаанцавын галт уулын цогцолбор жуулчдын анхаарлыг татаж байна
6 сарын 19. 12:330

Өвөр Монголын өөртөө засах орны Цахар баруун гарын умард хошууны Улаанцав хотын Улаан хад хэмээх газарт байрлах галт уулын цэцэрлэгт хүрээлэн ногоон тал, галт уул, галт уулын чулуун хөндий, галт уулын тогоонд тогтсон нуур зэргээрээ олон түмнээс байгалийн галт уулын музей хэмээх нэр алдрыг олж авсан билээ.

Тус газарт олон галт уул зүлэгт ногоон тал дунд сүндэрлэн байдаг нь яг л өөр гараг дээр очсон мэт сэтгэгдэл төрүүлэхээс гадна галт уулын тогтцыг ойроос үзэн сонирхож, байгалийн агуу хүчийг мэдрэх давтагдашгүй дурсамж үлдээдэг хэмээн жуулчид ам сайтай байдаг аж.

 

 

 

 

Өвөр Монголын дорно талаар байрладаг галт уулсын бүслүүр нутаг Их Хянганы нурууны Номин голын галт уулсын ар хэсгээс Аршан дахь Чайхэ галт уулсаар үргэлжлэн Шилийнгол дахь Абага галт уулсаар дамжин өмнөд зүгт Улаанцав дахь Цахарын баруун гарын умард хошууны Улаанхад галт уулс хүртэл бараг мянган км үргэлжилдэг байна. Эл галт уулсын бүслүүрийн ихэнх галт уулс ойгоор бүрхэгдэн танигдахаа больсон байдаг бол Цахарын галт уулс нүцгэн талд тогтсон, модгүй учир цэвэр өөрийн төрхөө хадгалан үлдсэн онцлогтой. Тухайн хэсэгт нийт 30 гаруй галт уул цуваа хэлбэрээр тогтсон байдаг юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Goinnermongolia

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Ажлын байр утга учрын хямралд өртөж байна
2024-6-27 15:28
Навер вебтүүний үнэ цэн 3.7 их наяд вонд хүрчээ
2024-6-27 11:38
ОХУ: Гэр бүл цуцлуулах хураамжийг нэмнэ
2024-6-27 10:59
Дани үхрийн унгасанд татвар ноогдуулна
2024-6-27 10:28
Гондурасын Ерөнхийлөгч асан хар тамхи зөөгөөд АНУ-д 45 жилийн ял сонслоо
2024-6-27 10:06
Хэт халуунаас болж Линколны баримал хайлжээ
2024-6-26 15:30
Цаг уурын өөрчлөлтийн эсрэг шийдэл: Дэлхийн дулаанаас эрчим хүч гаргана
2024-6-26 12:58
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02