Дэлхийн нүүдэлчдийн наадамд Казахстаны баг тамирчид тэргүүлж байна
9 сарын 13. 10:060

Казахстан улсад болж буй Дэлхийн нүүдэлчдийн V их наадмын 4 дэх өдрийн тэмцээн уралдаан өчигдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн наадамд 79 орны тамирчид спортын 21 төрлөөр оролцож байна.

Наадмын өнгөрсөн өдрүүдийн дүнгээр Казахстан улсын тамирчид хамгийн олон медаль хүртжээ. Тодруулбал, есдүгээр сарын 12-ны байдлаар Казахстан улс 69 медаль, үүнээс 27 алт, 17 мөнгө, 25 хүрэл медальтайгаар нэгдүгээр байрт бичигдэж байна. Тус улсын шигшээ багийнхны цуглуулсан медалийн 15-ыг бөхийн төрөлд хүртжээ.

Казахстан улсын араас Узбекистаны баг тамирчид 11 алт, 12 мөнгө, 9 хүрэл 32 медальтай хоёрдугаарт жагсаж байна.

Гуравдугаарт Киргиз улс орж байгаа бөгөөд тус улсын тамирчид нийт 38 медаль хүртсэний 10 нь алт, 13 нь мөнгө, 15 нь хүрэл медаль юм. Мөн эхний тавд ОХУ (37 медаль), Иран (11 медаль) улсууд багтжээ.

Одоогийн байдлаар 79 орноос 28 нь медаль хүртээд байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38