Маск анхны их наядтан болно
9 сарын 10. 14:540

Технологийн салбарыг тэргүүлэгчдийн нэг Илон Маск 2027 он гэхэд дэлхийн анхны долларын их наядтан болно гэх тооцоо гарчээ.

Олон улсын боловсролын Информа Коннект академийн тооцоолсноор Макийн хөрөнгө жилд дунджаар 109.88 хувиар өсөж байгааг бодож үзвэл дээрх тооцоо гарч байгаа аж.

Одоогийн байдлаар түүний нийт хөрөнгийг Блүүмберг агентлаг 237 тэрбум ам.доллар хэмээн тооцож, дэлхийн хамгийн баян хүн хэмээж байгаа билээ.

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла, сансрын хөлөг бүтээгч Спэйс Икс тэргүүтэй нийт зургаан компани үүсгэн байгуулсан түүний Тесла компани гэхэд л 669.28 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа нь дараа жил гэхэд их наядад хүрэх төлөвтэй байгаа юм.

Маскийн араас ойрын ирээдүйд дэлхийн их наядтануудын эгнээнд элсэж мэдэхээр байгаа баячуудыг тоочвол, Энэтхэгийн толгой баян Гуатан Адани, Нвидиа компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан, Индонежийн магнат Прафого Пангесту нар байна. Тэд 2028 он гэхэд их наядтан болох магадлал өндөр байгаа билээ.

Маск хамгийн анх 2012 онд хоёр тэрбумын хөрөнгөтэйгөөр Форбесын тэрбумтнуудын жагсаалтад орж байлаа. Харин 2021 онд буюу есөн жилийн дараа гэхэд тэр дэлхийн хамгийн баян хүн гэх гуншингийн эзэн болсон юм. 2022 оны арван хоёрдугаар сард Теслагийн хувьцааны үнэ буурснаар тэр дээрх гуншингаа түр алдсан ч зургаан сарын дараа буцаан авсан түүхтэй.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50
Эйр Бусан Солонгос дахь монгол ажилчдын хүүхдүүдийг урьж, аав, ээжтэй нь уулзуулна
02024-9-20 12:08
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03