АНУ: Хөрөнгийн зах зээлд “хар баасан гараг" тохиож Жефф Безос тэргүүтэй эрхмүүд асар их хөрөнгөө алджээ
8 сарын 4. 23:100

Орон нутгийн цагаар 2-ны өдөр АНУ-ын хөрөнгийн биржийн хувьд “хар баасан гараг" тохиосноор Аmazon компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос тэргүүтэй дэлхийн тэргүүн баячууд ч их хэмжээний хөрөнгөө салхинд хийсгэсэн байна.

3-ны өдөр Bloomberg News агентлагийн мэдээлснээр 2-ны өдөр Жефф Безосын хөрөнгө 15.2 тэрбум ам.доллароор буурах зэргээр Bloomberg-ийн тэрбумтнуудын индекс дэх хөрөнгө орлогоороо дэлхийд тэргүүлэгч 500 эрхмийн нийт хөрөнгийн үнэлгээ 134 тэрбум ам.доллароор багассан хэмээн тооцоолжээ. Хамгийн их алдагдал хүлээсэн эрхмээр Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг Безос бөгөөд түүний хөрөнгө нэг өдрийн дотор 15.2 тэрбум ам.доллароор буурч, 191 тэрбум ам.долларт хүрсэн байна. Безосын энэ удаагийн хөрөнгийн бууралт нь 2019 оны 4-р сарын 4-ний өдөр гэр бүлээ салгаж хөрөнгөө хуваасан үе болон 2022 оны 4-р сарын 29-ний өдөр Аmazon компанийн хувьцааны үнэ 14 хувиар унасны дараа гуравт орохуйц томоохон хэмжээний уналт болж буй юм.

Харин тэрбумтнуудын индексээр дэлхийд тэргүүлэгч Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн хөрөнгө мөн 6,57 тэрбум ам.доллароор буурчээ. Түүнчлэн уг жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг 3,39 тэрбум ам.доллар, зургаадугаарт бичигддэг Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пэйж 3,45 тэрбум ам.доллар, долоодугаарт эрэмбэлэгддэг Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хөрөнгийн 4,37 тэрбум ам.доллароор тус тус буурсан байна. Технологийн салбарын хамгийн чинээлэг эрхмүүдэд тохиосон хөрөнгийн бууралтыг нэгтгэн тооцоолбол 68 тэрбум ам.долларт хүрчээ.

Технологийн хувьцаанд төвлөрсөн Nasdaq индекс зөвхөн 2-ны өдөр 2.43 хувиар унаж, тохируулга хийх шатандаа орсон байна. Учир нь сүүлийн үед технологийн салбарын халуухан сэдэв болоод буй хиймэл оюун ухааныг тойрсон эргэлзээ нэмэгдэж байгаа энэ үед өнгөрөгч 7-р сарын ажилгүйдлийн түвшин 4.3 хувьд хүрэх зэргээр АНУ-ын ажил эрхлэлтийн үзүүлэлт удаашралтай гарсан юм. Үүнээс болж Microsoft (-2.07%), Nvidia (-1.78%), Alphabet (Google-ийн толгой компани -2.40%), Meta (-1.93%), Tesla (-4.24%) зэрэг зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч хувьцааны үнэ ар араасаа унасан билээ.

Тодруулбал, дэлхийн хамгийн том цахим худалдааны компани болох Аmazon-ы хувьд өнгөрсөн улиралд муу гүйцэтгэлтэй ажилласны улмаас 8.78 хувиар унасан байна. Тодруулбал 1-ний өдөр тус компани өнгөрөгч 2-р улиралд (4-р сараас 6-р сар хүртэл) борлуулалтын болон үйл ажиллагааны ашиг нь 147.98 тэрбум ам.доллар ба 14.7 тэрбум ам.долларт хүрсэн гэж мэдэгдсэн юм. Үйл ажиллагааны ашиг нь зах зээлийн таамаглал болох 13.6 тэрбум ам.доллароос давсан ч борлуулалт нь таамаглаж байснаас (148.56 тэрбум доллар) доогуур байв. Түүгээр ч барахгүй Аmazon хиймэл оюун ухааны дэд бүтцийг бий болгоход асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь ил болсон юм. Тус компанийн нийт хөрөнгө оруулалтын зардал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өсөж 17.6 тэрбум ам.долларт хүрсэн ба үүнд үүлэн тооцоолол болон хиймэл оюун ухааны дэд бүтцийг бий болгох зардал багтсан аж. Amazon компани нь үүлэн тооцооллын зах зээлд Microsoft-той ширүүн өрсөлдөөнийг өрнүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Bloomberg News агентлаг технологийн салбарын “акулуудын” хиймэл оюун ухааны технологид зарцуулж буй хөрөнгө оруулалтын зардал эрэлттэй нь харьцуулахад хэтэрхий их байгааг онцолжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18