Европын шүүх “Apple”, “Google”-ийн талаар шийдвэр гаргажээ
9 сарын 11. 11:330

Мягмар гарагт Европын Холбооны шүүх /ECJ/ “Google” компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн гэж үзсэнээс гадна “Apple” компани Европын Холбоонд /ЕХ/ 13 тэрбум еврогийн /14.3 тэрбум ам.доллар/ татвар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Эдгээр шийдвэр бол Америкийн технологийн томоохон компаниуд татварын цоорхойг ашиглаж буйг зогсоох гэсэн оролдлого хэмээн шинжээчид үзэж байна.

“Ирланд улс “Apple”-д хууль бус татварын хөнгөлөлт үзүүлсэн, одоо үүнийгээ эргүүлэн авах ёстой” гэж ECJ-ийн шүүгчид мэдэгдээд, тус компанийн Дублинтай байгуулсан татварын хэлэлцээрийн талаар дурджээ.

Харин “Google”-д үүсгэсэн хэрэг 2017 оноос эхлэлтэй бөгөөд тухайн үед ЕХ-ны зүгээс "хайлтын системд өөрийн “Google Shopping” холбоосыг эхэнд нь байршуулсан" гэж тус компанийг буруутгаж байжээ. Энэ бол монополийн эсрэг журмыг зөрчсөн үйлдэл гэж тус холбоо үзэж байгаа юм.

“Google”-д 2.4 тэрбум еврогийн торгууль ногдуулсан шийдвэрийг тус компани давж заалдсан боловч ECJ торгуулийг хэвээр үлдээжээ. “Зах зээлийн онцлог, хэргийн нөхцөл байдлын үүднээс үзэхэд “Google”-ийн үйл ажиллагаа нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байсан” гэж шүүгчид мэдэгдсэн байна. Үүний хариуд “Google” компани мэдэгдэхдээ, ЕХ-ны дүрэм журмыг дагаж мөрдөхийн тулд 2017 онд өөрчлөлт оруулсан гэжээ.

“Apple”-ийн эсрэг хэрэг 2016 оноос эхлэлтэй бөгөөд Ирландад төв байртай тус компани Ирландын эрх баригчидтай татварын таатай нөхцөл бүхий гэрээ байгуулсан гэж буруутгажээ. ЕХ-ны зүгээс олон тэрбумын татварын хөнгөлөлтийг Ирландад буцааж төлөхийг “Apple”-аас шаардаж ирсэн юм.

“Google” болон “Apple”-ийн эсрэг гаргасан шийдвэрийн аль аль нь эцсийнх бөгөөд хүчингүй болгох боломжгүй ажээ.

ЕХ-ны Монополийн эсрэг асуудал эрхэлсэн албаны дарга Маргрете Вестагер шүүхийн шийдвэрийг сайшаасан байна. “Өнөөдөр татварын шударга зарчимд нийцсэн маш том ялалтыг байгууллаа” гэж тэрбээр X хуудсандаа бичжээ. Мөн “Google”-д холбогдох шийдвэрийг "дижитал шударга ёсны томоохон ялалт" хэмээн дүгнэжээ.

Харин “Apple” компанийн мэдэгдэлд “Европын Комисс дүрэм журмаа буцаан өөрчлөхийг оролдож байна" гэж буруушаагаад "олон улсын татварын хуулийн дагуу АНУ-д манай компанийн орлогод татвар ногдуулдаг болохыг харгалзан үзэхгүй байна” хэмээн дурджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04