Н.Мадурогийн нисэх онгоцыг хураан авчээ
9 сарын 3. 10:440

Венесуэлийн эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээг зөрчин худалдаж авсан Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн нисэх онгоцыг Америкийн тал хураан авсан байна. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, Доминикан улсад байсан уг онгоцыг хэдхэн хоногийн өмнө саатуулж, улмаар Флоридад авчирчээ.

“Н.Мадуро болон түүний ойрын хүмүүсийн хэрэгцээнд зориулж, хуурамч компаниар дамжуулан 13 сая доллароор хууль бусаар худалдан авч, АНУ-аас нууцаар гаргасан нисэх онгоцыг Хууль зүйн яам хураан авсан” гэж АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгдсэн байна.

“Хориг арга хэмжээ болон экспортын хяналтын журмыг зөрчиж буй хүмүүсийг тус яам мөрдсөөр байх бөгөөд Америкийн хөрөнгө нөөцийг АНУ-ын аюулгүй байдлыг бусниулахад ашиглах боломжийг тэдэнд олгохгүй” гэж тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Францад үйлдвэрлэсэн Dassault Falcon 900EX гэдэг бизнесийн зориулалттай нисэх онгоцоор Н.Мадуро байнга нисдэг ажээ. Онгоцыг ашиглаж байгаа нь 2019 онд Ерөнхийлөгч Д.Трампын гарын үсэг зурсан 13884 тоот зарлигийг зөрчиж байгааг Америкийн эрх баригчид дурдсан байна.

“2023 оны 5 дугаар сараас хойших хугацаанд T7-ESPRT гэсэн бүхээгийн дугаар бүхий Dassault Falcon нисэх онгоцыг Венесуэлийн цэргийн баазууд руу зорчих, Н.Мадуро болон түүний ойрын хүмүүс гадаадад айлчлах явцад ашиглаж байсан” гэж Хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ.

Уг онгоц сүүлийн саруудад Доминикан улсад байсан бөгөөд түүнийг хураан авсан талаар Доминиканы эрх баригчид Венесуэлийн талд мэдэгдсэн байна. Харин Венесуэл улс нисэх онгоцыг хураан авах тухай шийдвэрийг шүүхэд давж заалдах эрхтэй юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18