Ш.Ишиба Японы дараагийн Ерөнхий сайд болох магадлал өндөр байна
8 сарын 20. 11:330

Японы Ерөнхий сайд Фүмио Кишидагийн халааг авах нэр дэвшигчдийн жагсаалтыг Батлан​​ хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба тэргүүлж байгааг Киодо агентлагаас явуулсан санал асуулгын дүн харууллаа. Ирэх сард болох эрх баригч намын даргын сонгуулийн өмнө энэхүү судалгааг явуулжээ.

Өнгөрсөн бямба гаргаас эхлэн гурван өдрийн турш орон даяар утсаар явуулсан санал асуулгын дүнгээр Ш.Ишиба 25.3 хувь, Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми 19.6 хувь, Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Санаэ Такайчи 10.1 хувийн санал тус тус авсан байна.

Харин Либерал Ардчилсан намын /ЛАН/ дэмжигчдийн дунд Ш.Коизүми 24.2 хувь, Ш.Ишиба 21.0 хувийн санал авсан нь есдүгээр сарын 27-нд болох төлөвтэй байгаа намын даргын сонгуулийн өмнө нам доторх байр сууриа бэхжүүлэх шаардлага Батлан​​ хамгаалахын сайд асанд тулгарч байгааг харууллаа.

Ф.Кишида өнгөрсөн оны сүүлчээр олон нийтэд ил болсон хандивын дуулиантай холбоотой хэргийн хариуцлагыг хүлээхийн тулд намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт гэнэтхэн мэдэгдсэнээс хэд хоногийн дараа дээрх судалгааг явуулжээ.

Гэхдээ санал асуулгад оролцогчдын 78 хувь нь 2021 оны 10 дугаар сард үүрэгт ажилдаа орсон Ф.Кишида Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох нь ЛАН-д итгэх итгэлийг нь сэргээхэд тус болохгүй гэж хариулсан байна. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 66.8 хувь нь Ф.Кишида ЛАН-ын дарга, ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох нь зүйтэй гэж үзсэн бол 25.4 хувь нь огцрох шийдвэр гаргах ёсгүй байсан гэж хариулжээ.

Төлөөлөгчдийн танхимыг хэзээ тараах нь зүйтэй вэ гэсэн асуултад санал асуулгад оролцогчдын 34.2 хувь нь “ондоо багтаан тараах нь зүйтэй” гэж хариулсан бол 30.3 хувь нь ЛАН-ын даргын сонгууль дууссаны дараа шууд тараахыг дэмжсэн байна.

Санал асуулгад оролцогчдын 50.9 хувь нь эдийн засгийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээг сонгуулийн үеэр хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ.

Харин Ф.Кишидагийн Засгийн газрын дэмжигчдийн түвшин 1.5 хувиар дээшилж, 26.1 хувь болсон бол эсрэг байр суурьтай хүмүүс 67.4 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38