Газар хөдлөлтийн үед хэрэгжүүлэх зөвлөмж хэвээр байна
8 сарын 12. 15:150

Нанкай хагарлын орчимд хүчтэй газар хөдлөлт болох магадлал байсаар байгаа тул болзошгүй аюулд бэлэн байхыг Японы Цаг уурын удирдах газраас иргэдэд анхааруулсаар байна.

Японы өмнөд нутгийн Миязаки мужид пүрэв гарагт 7,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа тус газраас гаргасан зөвлөмж хүчинтэй хэвээр байгааг сануулжээ. Үүний сацуу газрын хөрсний байдалд ноцтой өөрчлөлт гараагүй гэдгийг Цаг уурын газрын төлөөлөгчид мэдэгдлээ.

Пүрэв гарагт болсон газар хөдлөлтийн улмаас цунами үүсэж, Кюшү, Сикокү мужуудын эрэгт хүрсэн байна. Миязаки хотын нэгэн боомтод 50 см өндөртэй цунами ажиглагджээ. 5+ гэсэн үзүүлэлттэй газрын дорх чичирхийлэл Миязаки болон хөрш зэргэлдээ Кагошима мужид, -6 гэсэн үзүүлэлттэй чичирхийлэл Нитинан хотод бүртгэгдсэн байна.

Нанкай хагарлын орчимд хүчтэй газар хөдлөлт дахин болох магадлал ердийнхөөс өндөр байгааг Цаг уурын албанаас сэрэмжлүүлсээр байгаа бөгөөд бэлэн байдлыг хангах тухай онцгой зөвлөмжийг гаргасан билээ. Гэхдээ газар хөдлөлт тодорхой цаг хугацаанд болно гэдгийг зөвлөмжид заагаагүй бөгөөд Токиогийн бүс нутгаас өмнө зүгт орших Окинава арал хүртэлх 29 мужид гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгахыг зөвлөжээ.

Бага насны хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бүхий айл өрхүүдэд хандан сайн дураараа нүүн шилжихийг зөвлөж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38