Габон засгийн газрын албан хаагчид амралтаараа гадаадад зорчихыг хориглов
8 сарын 22. 12:330

Габоны удирдагч генерал Брас Олигүй Нгүэма өөрийн засгийн газрын албан хаагч нараа ээлжийн амралтаар гадаад явахыг хориглох шийдвэр гаргажээ.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хурандаа Үлрих Манфумби эл шийдвэрийг өнгөрсөн амралтын өдрөөр үндэснийхээ телевизээр зарлаж, мөн засгийн газрынх ажилчид ердөө долоо хоногийн амралт эдлэх тухай мэдэгджээ.

Тэрээр энэ шийдвэрийг дээд албан тушаалтнууд өв уламжлалаа сэргээх, ард түмэнтэйгээ ойр байх, габончуудын хүлээлт, бодит амьдралыг ойроос мэдрэх зорилготой хэмээн тайлбарласан юм.

Зохих шалтгаан бүхий давагдашгүй хүчин зүйл, эрүүл мэндийн ноцтой шалтгаан тулгарсан үед харин маш богино хугацаагаар хил давахыг зөвшөөрөх гэнэ. Тун удахгүй энэ сарын 30-нд Габонд үндэсний эрх чөлөөний гэгдэх тэмдэглэлт өдөр тохиож, түүгээр Ерөнхийлөгч асан Али Бонгог огцруулан цэргийн хувьсгал хийсний нэг жилийн ойг тэмдэглэх аж.

Ерөнхийлөгч асан Али Бонго албан тушаалаа эцгээсээ өвлөж авснаас хойш 14 жилийн турш Ерөнхийлөгчийн алба хашаад байсан юм. Түүний эцэг харин суудалдаа дөч гаруй жил суусан гэдэг.

Харин түүнийг цэргийн хүчээр буулган авсан генерал Брас Олигүй Нгүэма 2025 оны наймдугаар сард чөлөөт, шударга, бодитой сонгууль зохион байгуулж, эрх мэдлийг ард түмэнд шилжүүлэхээ амласан юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18
Ким Жон Ун цөмийн хүчээ АНУ-ын эсрэг ашиглахад бэлэн гэв
02024-9-12 12:55
Монголын Алт Компани нээлттэй ажлын байрны өдөрлөг зарлалаа
02024-9-12 12:25
MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good Workplace Awards 2024 арга хэмжээг Zangia.mn болон Nito.one хамтран зохион байгуулах гэж байна
02024-9-12 12:24
Илон Маск дуучин Тэйлор Свифтэд хүүхэд “хийх” санал тавьжээ
02024-9-12 11:54
АНУ-ыг эсэргүүцэж ОХУ Хятадтай нэгдэхэд бэлэн
02024-9-12 11:33
ОХУ-ын төрөлт түүхэн доод цэгтээ хүрэв
02024-9-11 12:45
АНУ-ын цагдаа нарт харь гаргийнхантай харилцах гарын авлага тараажээ
02024-9-11 12:09
ОХУ-ын гүн рүү алсын тусгалт пуужин харвахыг Украинд АНУ зөвшөөрнө
02024-9-11 11:36
Италичууд ухаалаг утсыг 14 нас, цахим сүлжээг 16 насаар хязгаарлах санаачилга гаргав
02024-9-11 10:47