Хятад, Филиппиний хөлөг онгоцууд мөргөлджээ
8 сарын 19. 16:180

Өнөө өглөө Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсийн ойролцоо Хятад, Филиппиний хөлөг онгоцууд мөргөлдсөн талаар Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ. Мөргөлдөөн болсон "Хоёрдугаар Томас" элсэн харгиа нь Бээжин, Манилагийн хооронд маргаан дагуулсаар буй газар юм.

"Манай хөлөг онгоцыг “санаатайгаар” мөргөсөн, манай талаас олон удаа анхааруулсныг үл хайхран Филиппиний 4410 дугаартай хөлөг онгоц нь Хятадын 21551 дугаартай хөлөг онгоцтой зориуд мөргөлдсөн" гэж Хятадын эргийн хамгаалалтын төлөөлөгч Гэн Юйгийн хэлснийг эш татан CCTV телевиз мэдээлжээ.

“Филиппиний эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд Хятадын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Наньша арлуудын Шянбин шүрэн арлын ойролцоох тэнгисийн орон зайд хууль бусаар нэвтэрсэн” гэж тус телевиз мэдээлсэн байна. Филиппиний хөлөг онгоцууд “мэргэжлийн бус, аюултай байдлаар зорчиж, улмаар мөргөлдөхөд хүргэсэн” гэж Хятадын тал буруутгажээ. Хятадын эргийн хамгаалалтын алба Филиппиний хөлөг онгоцуудын эсрэг “хууль дүрмийн дагуу” хариу арга хэмжээ авсан гэж мэдэгджээ. Мөн Филиппинд хандан “зөрчил, өдөөн хатгалгасан үйлдлээ нэн даруй зогсоох, түүнээс үүдэн гарах бүх үр дагаврыг хариуцахыг” анхааруулсан байна.

Харин Филиппиний тал мэдэгдэхдээ, мөргөлдсөний улмаас тус улсын хоёр хөлөг онгоц эвдэрч сүйдсэн гээд, уг хэрэг явдалд Хятадын талын “хууль бус, түрэмгий маневрууд нөлөөлсөн" гэжээ. “Эдгээр аюултай маневр нь хөлөг онгоцуудыг мөргөлдөхөд хүргэснээр манай эргийн хамгаалалтын хоёр хөлөг онгоцонд эвдрэл үүссэн" гэж Филиппиний Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэх Өмнөд Хятадын тэнгисийн асуудал эрхэлсэн ажлын хэсгийн төлөөлөгч Жонатан Малая хэлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16